Гюнтер Паули: Хүдэр шаварлаг хаягдлаар цаас хийж Монголд нэвтрүүлэх бүрэн боломжтой

Share Button
“Цэнхэр эдийн засаг” -/The Blue Economy” онол дэвшүүлэгч, ZERI /Zero emission Research and Initiatives/ санг үүсгэн байгуулагч Гюнтер Паули өнөөдөр МУИС-ийн багш, оюутан судлаач нартай нээлттэй хэлэлцүүлгийг өрнүүллээ. Гюнтер Паули дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг багасгах олон улсын зорилтод нэгдсэн арга замын эхлэл болсон Киото-гийн хэлэлцээрийг боловсруулж, 1997 онд хэлэлцэн батлах гарааг тавьжээ. Түүнийг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын Стив Жобс гэх нь ч бий. “Дэлхий-Миний гэр” хэмээн үздэг тэрээр экологоо хамгаалах замаар эдийн засгийн тогтвортой, тэнцвэртэй хөгжлийг бий болгохын төлөө тэмцэгч, дэлхийн олон улс орнуудын ЗГ, НҮБ болон бусад олон байгууллагуудад энэ чиглэлээр зөвлөж, тодорхой санал дэвшүүлэгч,  Хаягдал, ялгарал бүрийг зохистой ашиглах аваас бидэнд бизнесийн ямар их боломж, нөөц байгааг тэрээр өөрийн үүсгэн байгуулсан арав гаруй компанийн хөгжлөөр сүүлийн жилүүдэд бодитоор баталгаажуулан харуулсан бүтээлч нэгэн юм.

IMG_1898Байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх эхлэлээ тэрбээр дал модны савангаас эхлүүлсэн  гэдэг.  Хог хаягдал гаргадаггүй  савангийн үйлдвэрлэл нь  алсдаа ширэнгэн ойд асар халтайг мэдсэнээсээ хойш уг үйлдвэрээ зогсоож,  байгальд ээлтэй үйлдвэрлэлийн эрэлд мордсон байна.

Түүнийг боломж үйлдвэрлэгч ч гэж нэрлэж болохоор. Хүүдээ зориулж бүтээсэн хулсан ор  хийж,  түүнийгээ хүр хорхойн түүхий торгоор бүрж түүнээсээ санаа аван, гэрлийн бүрхүүл бүтээжээ. Хулс нь бусад модноос 16 дахин их хэмжээний хүчилтөрөгч ялгаруулдаг бол үр хорхойн түүхий торгонд вирус, мөөгөнцөр үүсдэггүйгээрээ онцлог ажээ. Хулсаа эртний хятад аргаар гараар сүлждэг бөгөөд ямар ч химийн бодис, төмөр, цавуу оруулаагүй ийм гэрлийн бүрхүүлээ 3000 ам.доллараар үнэлдэг байна. Жилд 5000 ширхгийг борлуулдаг ч түүнээс төдий л ашиг олдоггүй гэдгээ Гюнтер Паули тодотгож байлаа. Мөн экологид ээлтэй хулсан дугуйг үйлдвэрлэж, нэг бүрийг нь 3750 ам.доллараар худалдаалж байгаа гэнэ.

Этиоп улсад нэвтрүүлсэн шүүдрийн дусал, ургамлын чийгийг ус болгон хувиргагчийг “Хэлэхэд ч ичмээр энгийн зүйл”  хэмээсэн юм. Говь, талд хуйлран дэгддэг хуй салхитай зүйрлэж болохуйц  эрчилсэн хөдөлгөөнийг ашиглан шөнө буусан чийгийг хадгалж, ус болгон хувиргаж  болно гэдгийг тэрээр баталжээ. Этиопт хөрсний температур өдөр, шөнө нь эрс ялгаатай. Тиймээс зэрлэг амьтад өглөө нар мандахаас өмнө  идээшилж байгааг ажиглан ус хураагч төхөөрөмжөө санаачилсан байна. Ямар ч хөдөлгүүр, технологи байхгүй энэ энгийн ус хуримтлуулагчийг Монголд ашиглах бүрэн боломжтой гэж тэрбээр танилцуулсан. Мөн Германы Ханновер хотод  байгалийн материал ашиглан байшин бүтээсэн бөгөөд түүнийг нь хамгийн аюулгүй сууц гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрчээ.

Түүнчлэн Өмнөд Африкийн өмнөд хэсэгт орших Зимбабве улсын тухай та бид төдий л мэдэхгүй. Мугабе гэх ерөнхийлөгчтэй,  хөгжил буурай орон гэдгээс цааш мэдлэггүй тус оронд хамгийн зардал багатай, байгальд ээлтэй технологиор бүтээсэн 13 давхар байшин байдгийг ноён Гюнтер онцлов. Тэрхүү байшинг шавж, хорхойн үүр хэлбэрээр бүтээсэн бөгөөд гадаа температур хүйтэн бол дулаан байх, дулаан үед нь сэрүүхэн байх боломжтойгоор бүтээсэн байна. Кофений хаягдлаар мөөг тарьж, Колумбийн хуурай цөлд 20 сая га газарт ой мод тарьж ургуулсан гээд Гюнтер Паули болон түүний багийнхны сэдсэн  шинэ санаа, боломжгүй мэт санагдах зүйлсийг ч боломж  болгож бүтээсэн түүхийг тоолоод баршгүй.

Тэрээр  лекцэндээ  сүүлийн 10 жилд  хүн төрөлхтөний тархины хэмжээ 20 хувиар буурсныг дурдаад энэ нь нүүдэлчин амьдралаас суурин амьдралд шилжсэнийх хэмээн тодотгосон юм. Нүүдэлчид хамтаар бүгдийг шийдэж, тэр хэрээр хөгжлийн төлөө сэтгэл, зүтгэл гаргадаг бол  суурин газрынхан нисээд  нэг л гэр бүлийн төлөө зүрх сэтгэл, тархи оюунаа зориулж байгаагаас хүн төрөлхтөний тархины хөгжил багасч байна хэмээсэн бол Хүдэр угаасны дараа гардаг шаварлаг хаягдлаар цаас хийж туршсан. Үүнийг Монголд нэвтрүүлэх бүрэн боломжтой. Мод, ус орохгүйгээр цаас бүтээж байгаа шинэ үзэгдэл хэмээлээ.

IMG_1897 IMG_1902 IMG_1908 IMG_2056 IMG_2057 IMG_2067 IMG_2065

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар