МУИС-ийн захирлын 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн А/52 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журмын хүрээнд “Зочин судлаачдад олгох тэтгэлэг”, “Олон улсын судлаачдын хамтарсан төслийн санал боловсруулах үйл ажиллагааг дэмжих” төслүүдийн саналыг 2016.03.21-2016.05.20-ний хооронд хүлээж авсан бөгөөд нийт 9 төслийн санал ирсэнээс зочин судлаачдын тэтгэлэгт 7, Олон улсын судлаачдын хамтарсан төсөлд 2 төслийн санал тус тус ирсэн .
Төслийн сонгон шалгаруулалтанд хими, биологи, математик, физик, хүрээлэн буй орчны чиглэлийн 6 шинжээч оролцсон бөгөөд дараах шалгуур үзүүлэлтүүдэд үндэслэн сонгон шалгаруулалтыг явуулав:
- Зочин судлаачийн сүүлийн 5 жилд Journal Citation Reports-ын импакт фактор бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн нийт бүтээлийн тоо /өгүүллийн тоог илүүд үзэх/, бүртгүүлсэн патентын тоо
- МУИС-ийн хамтрагч профессорын сүүлийн 5 жилд Journal Citation Reports-ын импакт фактор бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн нийт бүтээлийн тоо /өгүүллийн тоог илүүд үзэх/, бүртгүүлсэн патентын тоо
- Хоёр тал төслийн үр дүнгээр Journal Citation Reports-ын импакт фактор бүхий олон улсын мэргэжлийн сэтгүүлд нэгдүгээр болон холбоо баригч зохиогчоор нэгээс доошгүй, хамтран зохиогчоор хоёроос доошгүй өгүүлэл хэвлүүлэх /хэвлэхээр зөвшөөрөгдөх (accepted) / боломж өндөр байх
- Хоёр тал төслийн үр дүнгээр оюуны өмчийн эрх мэдүүлэх боломж өндөр байх
- Зочин судлаачийн МУИС-д ирж ажиллах календарьчилсан төлөвлөгөө нь хэр зэрэг бодитой вэ, эрсдлийг яаж шийдвэрлэх талаар зохион байгуулалт хийх
- Материалыг үнэн зөв бүрдүүлсэн байдал, хоёр тал өөрсдөө тус судалгааг хийж байсан туршлага, судалгааны үр дүнгийн баталгаажуулалт, үр ашгийг урьдчилан төсөөлсөн байдал, судалгааны хамтын ажиллагаа цаашид тогтвортой үргэлжлэх нотолгоо хангалттай эсэх
- Зочин судлаач МУИС-ийн багш, суралцагчидтай хамтран ажиллах, чадавхжуулах, семинар хийх, г.м. ажлыг төлөвлөсөн байдал
- Төслийн зардалд зөвхөн зөвшөөрөгдсөн зардал орсон эсэх /зочин судлаачийн Монгол Улсад ирэх замын зардал, Монгол Улсад судалгаа хийх зардал, олон улсын мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх зардал, зочин судлаачийн тэтгэлэгт зарцуулах/
- Санхүүжүүлэгч байгууллагаас олон улсын хамтарсан төслийн санал хүлээн авах тухай зарыг төслийн удирдагч үнэн зөв мэдүүлсэн, санхүүжилт олж авах боломжийг нотлох баримт байна
- Төслийн үр дүнгийн шинжлэх ухааны ач холбогдол, эдийн засаг/эдийн засгийн бус үр ашиг
Сонгон шалгаруулалтыг гүйцэтгэсэн шинжээчдэд судалгааны санхүүжилтийн шууд бус зардлын хуримтлалын сангаас холбогдох журмын дагуу тодорхой хэмжээний урамшуулал олгосон болно.
Төслийн сонгон шалгаруулалтаар шалгарсан 3 төсөл: | |||
Д/Д | Төслийн нэр, бүртгэлийн дугаар | МУИС-ийн профессорын нэр, ШУ-ны салбар | Батлагдсан төсөв, мян.төг |
Шинжлэх ухааны сургууль | |||
Зочин судлаачдад судалгааны тэтгэлэг олгох | |||
1 | Designing Two-dimensional Nanostructures for Energy and Information Storage Applications | Н.Цогбадрах, Байгалийн ухааны салбар | 40,000,000 |
Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль | |||
Зочин судлаачдад судалгааны тэтгэлэг олгох | |||
2 | Development of web-based HELFIT program and construction of database of Leucine rich repeat (LRR) solenoid structure in proteins | П.Энхбаяр | 35,000,000 |
Олон улсын судлаачдын хамтарсан төслийн санал боловсруулах үйл ажиллагааг дэмжих | |||
3 | Ургамлын биологийн идэвхт нэгдлийн агууламж, ашигт генийн экспрессийг нэмэгдүүлэх замаар түүний болцыг түргэтгэж, биомасс, тэжээллэг чанарыг өсгөх боломж | Ж.Батхүү | 5,000,000 |
Нийт дүн
|
80,000,000 |
Эрдэм шинжилгээ инновацийн хэлтэс