Төсөл хэрэгжүүлэх саналын урилга
МУИС-ийн Эрдэм шинжилгээний менежментийн мэдээллийн системийн хөгжүүлэлтийн ТЭЗҮ-г боловсруулах.
Профессор, багш, судлаач та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна. Төсөл хэрэгжүүлэх саналаа 2016 оны 11 сарын 1-ний дотор project@num.edu.mn хаягаар ирүүлнэ үү.
МУИС-ийн хичээлийн I байр, 206 тоот өрөө.
Утас:77307730-1140/1141, Гар утас: 99857713
Цахим шуудангийн хаяг: research@num.edu.mn
МУИС-ийн Эрдэм шинжилгээний мэдээллийн менежментийн системийн хөгжүүлэлтийн ТЭЗҮ-г боловсруулах захиалгын шаардлага
ТӨСЛИЙН НЭР |
“МУИС-ийг 2016-2024 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөө”-нд МУИС-ийг СУДАЛГААНЫ их сургууль болгон хөгжүүлэх бодлогын хүрээнд эрдэм шинжилгээний мэдээллийн менежментийн систем хөгжүүлэх |
ЗАХИАЛАГЧ |
|
ТӨСЛИЙН УДИРДАГЧ | МУИС-ийн судалгааны мэдээллийн системийн загварыг сайжруулан хөгжүүлэх мэдлэг, чадвар, туршлага бүхий судлаач, хөгжүүлэгч байх |
ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИД | Дата шинжлэх ухаан, мэдээллийн технологи, програм хангамжийн салбарын тэргүүлэх судлаач, дээд боловсролын байгууллагын шалгуур үзүүлэлт, номын сангийн өгөгдлийн дүн шинжилгээ, эшлэл судлаач, мэдлэгийн менежмент, эрдэм шинжилгээний өгүүллийн эшлэл, сэтгүүлийн импакт факторын чиглэлээр судалгаа хийдэг мэргэжилтэн байх |
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮНДЭСЛЭЛ |
МУИС-ийг судалгааны их сургууль болгон хөгжүүлэхтэй уялдан МУИС-ийн эрдмийн хамт олны судалгааны ажлын үр дүнд бүтээгдсэн мэдлэгийг бүртгэх, архивлах, үнэлэх, түгээх, үр ашигтай удирдах, өгөгдлийн хайлт, анализ хийх зэрэг зохион байгуулалтын асуудлууд ихээхэн тулгамдсан асуудлууд болоод байна. Дэлхий нийт глобалчлагдаж, эрх зүй, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хувьд нэгдэн ойртож буй өнөө үед бүх дэлхий нийтээр мэдээлэл солилцох үүд хаалга нээгдэж байна. Энэхүү мэдээллийн зуунд соргог, зөв, дэвшилттэй мэдээллийг хамгийн түрүүнд олж авсан хүн, албан байгууллага, пүүс компани, улс орон хөгжиж дэвших боломжтой юм. Аливаа хөгжил дэвшил, тэр дундаа мэдээлэл холбооны технологийн хөгжил дэвшил нь хүн төрөлхтний оюуны хэрэгцээ, өдөр тутмын амьдралд үйлчилж цаг хугацаа, орон зайн саад бэрхшээлийг арилгаж байна. Шинжлэх ухаан, техник технологи цаг мөчтэй уралдан асар хурдацтай хөгжиж буй өнөөгийн цаг үетэй зэрэгцэн алхах зайлшгүй шаардлага урган гарч байна. Өндөр манайд хаанаас хэдийд ч цаг хугацаанаас шалтгаалахгүйгээр мэдээлэл авах, боловсруулах боломж маш хомс байна. Үүнээс шалтгаалан давхардсан үйл ажиллагаа маш ихээр хийгдэж, зөрүүтэй мэдээ, мэдээлэлд цаг хугацаа, үр ашиггүй санхүүжилт, зардал маш ихээр зарцуулагдаж байна. Уг захиалгын зорилго мэдээллийн технологийн эрчимтэй хөдөлгөөнт орчинд байгаа өнөө үед аль ч байгууллага, их дээд сургуулийн удирдлага, мэргэжилтэн, судлаач, эрдэмтэн, багш, суралцагч, хувь хүн шаардлага хангахуйц мэдээлэл, боловсруулалт хийх боломжит мэдээллийн сан, шуурхай хүргэх, авах, улмаар ухаалаг бодлого, шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх СиСи-гийн Эрдэм шинжилгээний мэдээллийн менежментийн нэгдсэн цахим системийн хөгжүүлэлтийн техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулах юм. Тус ТЭЗҮ гадаад, дотоодын эрдэм шинжилгээний мэдлэгийн удирдлагын цахим менежментийн технологид SWOT дүн шинжилгээг хийж системийн хөгжүүлэлтийн зорилго, зорилтууд, үр дүнг тодорхойлно. Төслийн үр дүнд МУИС-ийн Эрдэм шинжилгээний мэдээллийн менежментийн системийн техник даалгавар бүхий стандартыг тогтоож, тус системийн шинж чанар, түвшинг тодорхойлж системийг загварчилна. Ингэснээр эрдэм шинжилгээний ажлын мэдээллийн сан үүсэхээс гадна профессор багшийн албан тушаалын зэрэглэлийн шалгуур, эрдэм шинжилгээний гүйцэтгэлийн үнэлгээг тооцоолох, мэдлэгийг олон улсын эргэлтэд оруулах боломж олгох юм. |
ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙХ АЖИЛ, ХҮЛЭЭГДЭХ ҮР ДҮН |
Уг төслийн хүрээнд доорхи үр дүнг хүлээн авна:
Багш, судлаач нарын хувьд:
Магистр, докторын оюутны хувьд:
Тэнхмийн эрхлэгч, эрдэмтэн нарийн, удирдлага нарын хувьд:
|
ТЕХНИКИЙН ШААРДЛАГА |
Техникийн ерөнхий шаардлага:
Системийн хамрах хүрээ: Монгол Улсын Их Сургууль |
ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА | 1 жил |