Энэхүү олимпиадын зорилго нь нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу улам бүр өсөн нэмэгдэж байгаа газарзүйн мэдээллийн систем болон зайнаас тандан судлалын дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан түүнийг ашигладаг хүрээлэн буй орчин, геологи, уул уурхай, экологи, байгаль, барилга архитектор, хот төлөвлөлт, газар ашиглалт, мониторинг, инженерчлэл, нийгэм, эдийн засаг, газрын зураглал, түүх, эрүүл мэнд зэрэг бүхий л салбарт суралцаж буй оюутан, залуусын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажлыг дэмжих, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх, оюутнуудын эзэмшсэн онол, практикийн мэдлэг, ур чадварыг сорих, хөгжүүлэх, газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалыг нийтэд сурталчлахад оршино.
2016 оны 11 сарын 11-нд МУИС-ын Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Газарзүйн тэнхим, оюутны “GIS club”, Шинжлэх Ухааны Академийн Газарзүй-Геоэкологийн Хүрээлэнтэй хамтран “Тоон Ертөнц-2016” сэдэвт Газарзүйн мэдээллийн систем-зайнаас тандан судлалын улсын Дөрөвдүгээр олимпиадыг их, дээд сургуулиудын оюутнуудын дунд хоёр үе шаттайгаар зохион явуулагдсан уг олимпиадад ХААИС, ШУТИС, МУИС-ын нийт 13 баг оролцсоноос МУИС-ийн “Quark” баг түрүүлж алтан гэрэгэ, батламж, мөнгөн шагналийн эзэд болсон бөгөөд дэд байранд ХААИС-ийн “Terra dominus” баг, гутгаар байранд ШУТИС-ийн “Geoanomali” баг тэс тэс эзэллээ.
Тэргүүн байр эзэлсэн МУИС-ийн Quark Байгаль орчны зайнаас тандан судлал, газарзүйн мэдээллийн системийн 4-р дамжааны оюутан Д.Баянбаатар, А.Уянга, 3-р дамжааны оюутан Д.Солонго
“Тоон ертөнц-2016” улсын олимпиадад оролцогсод
Дашрамж дурьдахад энэ удаагийн “Тоон ертөнц-2016” Улсын IV олимпиад нь Монгол Улсын Их сургуулийн газарзүйн салбарын 60 жилийн ой, Олон улсын Газарзүйн мэдээллийн систем “GIS day” -ийн 30 дахь өдөр, Информатикийн салбарын 40 жилийн ойд зориулагдан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.