- Эрдэм шинжилгээний бага хурлын зорилго:
Өнөө үед дэлхийн улс орнууд шинэ мянганы иргэдийн ёс суртахууны боловсролын асуудалд онцгой анхаарал хандуулж, боловсролыг ёс зүйд үндэслэх нь цаг үеийн хэрэгцээ, шаардлага хэмээн үзэж байна. Орчин үе нь ёс суртахууны боловсролын өмнө томоохон зорилтуудыг дэвшүүлэн тавьж байна. XXI зуунд боловсролын парадигм нь мэдлэг төвтэй боловсролоос хүмүүнлэг харилцаа төвтэй боловсролд шилжиж байна. Өөрөөр хэлбэл, хүмүүнлэг хөгжлийн үзэл баримтлал нь хүмүүнлэгийн ухаан ба ёс суртахууны боловсролд суурилах ёстой. Үүнтэй холбоотойгоор монгол дахь ёс суртахууны боловсролын онол-арга зүй, агуулга, заах арга, сургалтын эх хэрэглэгдэхүүний уламжлал, шинэчлэлийн асуудал анхаарал татаж байна.
Иймээс Монгол дахь ёс суртахууны боловсролын өнөөгийн байдалд дүгнэлт хийж, энэ талаарх ололт, дутагдлын талаар мэргэжлийн хүрээнд хэлэлцэж, орчин цагийн монголын болон гадаад улс орны ёс суртахууны боловсролын шинэ туршлага, үр дүнг толилуулах, ёс суртахууны боловсролын цаашдын үйл хэрэгт тусгах зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэх зорилгоор энэ эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж байна. Тус хурал манай сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд 3 дахь жилдээ уламжлал болон хийх гэж байгаа болно. Монгол дахь ёс суртахууны боловсролын шинэчлэлийн тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, эрдэмтэн судлаачид, багш нарын судалгаа шинжилгээний ажлын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, ёс суртахууны боловсролын шинэчлэлийн чанар, үр өгөөжийг дээшлүүлэх, монголын нийгэм дэх ёс суртахууны доройтлыг даван туулахад тодорхой хувь нэмэр оруулахад хурлын ач холбогдол оршино.
Хуралд хэлэлцэх асуудлын ерөнхий чиглэл:
- Ёс суртахууны боловсролын сургалтын хөтөлбөрийн агуулга, заах арга, сургалтын хэрэглэгдэхүүний уламжлал, шинэчлэлийн асуудал
- Мэргэжлийн ёс зүйн хөтөлбөрийн агуулга, заах арга зүйн уламжлал, шинэчлэлийн асуудал
- Хэрэглээний ёс зүйн хөтөлбөрийн агуулга, заах арга зүйн уламжлал, шинэчлэлийн асуудал
Эрдэм шинжилгээний илтгэлд тавигдах ерөнхий шаардлага:
- Монгол дахь ёс суртахууны боловсролын уламжлал, шинэчлэлийн асуудалд бодитой үнэлэлт, дүгнэлт хийсэн байх,
- Орчин үеийн ёс суртахууны боловсролын шинэ чиг хандлага, арга хэлбэр, туршлага, үр дүнгийн асуудлыг хамран судлах
- Судалгаа нь тодорхой онол, арга зүйд үндэслэгдсэн байх зэрэг болно.
Илтгэлийн бичлэгт тавигдах үндсэн шаардлага:
- Эрдэм шинжилгээний илтгэл дараах хэсгvvдтэй байна. Илтгэлийн нэр, илтгэгчийн овог, нэр, ажил, албан тушаал, эрдмийн зэрэг, цол, харилцах утас, Илтгэлийн хураангуй, Түлхүүр үг, Оршил, Үндсэн хэсэг, Дүгнэлт, Ишлэл татсан ном, зохиолын нэрс
- Илтгэл нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрсийг оролцуулан A4 хэмжээтэй 7-10 хуудсанд багтсан байна.
- Илтгэлийг зөвхөн UNICODE- ашиглаж, “Times New Roman”- фонд дээр 12 pt үсгийн өндрийг сонгон, А4 хэмжээний цаасан дээр хуудасны дээд, доод баруун талаас 2,5 см; зүүн талаас 3 см зайг үлдээж бичнэ. Илтгэлийг бичихдээ header, fooder, footnote командыг ашиглана. Илтгэл нь шинэ судалгааны үр дүн байна.
IY.Илтгэл хүлээн авах хугацаа:
Илтгэлийг, мөн хурлаас гарах зөвлөмжид оруулах саналаа та бүхэн 2016 оны 12 дугаар сарын 05-ны дотор renchin_darikhuu@yahoo.com цахим шуудангийн хаягаар ирүүлж, хурaлд оролцогчдоор нээлттэй хэлэлцүүлэх боломж олгоно уу.
Эрдэм шинжилгээний хурал хийх өдөр: 2016 оны 12 сарын 13
Энэхүү хурал МУИС-ийн Төв байрны Эрдмийн танхимд /Дугуй танхимд/ 09.00 цагаас эхэлнэ.
Нэмэлт мэдээллийг 99275753, 99003188 дугаарын утсаар лавлана уу.
Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулагч:
Ерөнхий зохион байгуулагч: МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Философи, шашин судлалын тэнхим
Хамтран зохион байгуулагч: ШУТИС-ийн БХУС, МУБИС-ийн НХУС, МУИС-ийн Философийн салбарыг төгсөгчдийн холбоо