МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Газар хөдлөлтийн гамшгийг даван туулах үндэсний чадавхийг сайжруулах нь: Монгол Улс ба Япон улсын туршлага” сэдэвт лекц боллоо

Share Button

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ивээл дор “Газар хөдлөлтийн гамшгийг даван туулах үндэсний чадавхыг сайжруулах нь: Монгол Улс ба Япон улсын туршлага” сэдэвт хурлыг Шадар сайдын ажлын алба, Засгийн газрын Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл, МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Япон Улсын Нагоягийн их сургуулийн Гамшгийг бууруулах хамтын судалгааны төв, МУИС, Нагоягийн их сургуулийн хамтарсан “Resilience” судалгааны төв, Онцгой байдлын ерөнхий газар хамтран 2017 оны 3-р сарын 17-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Хурлыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх нээж, газар хөдлөлтийн гамшгийн хор уршиг, өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй ажлын талаар илтгэсэн бөгөөд “Эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний ажлын үр дүнг сонсож, судалгааны болон боловсролын байгууллагуудаас гаргаж буй зөвлөмжүүдийг төрийн бодлого боловсруулах, үйл ажиллагаагаа төлөвлөхдөө зайлшгүй ашигладаг байх зарчмыг  хэрэгжүүлж ажиллах, бусад улс орны тэргүүн туршлагаас суралцаж, манай орны нөхцөл байдалд тохирсон шилдэг шийдлүүдийг нэвтрүүлэн ажиллах нь газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхийг бэхжүүлэхэд томоохон ач холбогдолтой юм” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.

Хуралд:

  • Япон Улсын Нагоягийн их сургуулийн Ерөнхийлөгчийн зөвлөх, Гамшгийг бууруулах хамтын судалгааны төвийн профессор, доктор Ёшихиро Сүзүки, “Газар хөдлөлтийн гамшгийн Япон Улсын туршлага ба сургамж”
  • МУИС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор С.Баттулга, “Угтаж хар, тосож бэлд, тэсэж дав: Тэсвэртэй Монгол улс байхын тулд” сэдвүүдээр илтгэн, хэлэлцүүллээ.

Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээхэд оршиж буй энэхүү лекц нь үр дүнтэй болсон бөгөөд багш, оюутан, эрдэмтэн судлаачид өргөнөөр оролцлоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар