БНТУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд ноён Ахмет Язалыг хүлээн авч уулзав

Share Button

МУИС-ийн захирал Др. Я.Төмөрбаатар БНТУ-аас Монголд суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Ахмет Язалыг  03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтад ШУС-ийн ХУС-ийн захирал, Түүхийн тэнхмийн эрхлэгч Др. П.Дэлгэржаргал, тус сургуулийн түрэг судлалын багш Др. Ц.Баттулга болон ГХХАХ-ийн дарга Ш.Мэндбаяр нар байлцав.

Шинээр томилогдсон Элчин сайд ноён Ахмет Язал захирал Др.Я.Төмөрбаатарыг хүлээн авч уулзаж буйд талархлаа илэрхийлээд Монгол, Турк хоёр улс эртний түүхэн харилцаатай гэдгийг онцолж  өмнө нь эхлүүлсэн боловсролын салбарын ажлуудыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн захирал Др. Я.Төмөрбаатар зочдод МУИС-ийн талаарх мэдээлэл өгч түрэг судлалын чиглэлээр хамтарсан эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа идэвхтэй сайн явагдаж буйг сайшаан тэмдэглээд цаашид хоёр тал хамтын ажиллагааг түрэг судлал төдийгүй археологи, антропологи, түүх болон бусад боломжит салбаруудад өргөжүүлэн ажиллах хүсэлтэй байгаагаа энэ үеэр хэллээ.

МУИС, ШУС, ХУС-ийн Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын салбарын хамтын ажиллагааг дурдвал:

  • – Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын салбарын багш нар БНТУ-ын Элчин Сайдын Яамтай хамтарч “Монгол дахь эртний Түрэгийн бичиг соёл” төслийг амжилттай хэрэгжүүлж улмаар “Moğolistan’daki Türk Ayak İzleri / Turkic Footprints in Mongolia. Ulaanbaatar, 2016” гэх номыг түрк, англи хэлээр хэвлүүлсэн нь эртний Түрэгийн түүх соёлд төдийгүй БНТУ болон Монгол улсын найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны  чухал илэрхийлэл болсон билээ.
  • – 2016 оны  9-р сард БНТУ-ын Селжукийн их сургууль, Германы “Түрэгүүдийн ертөнц”, Азербайжны “Соёлын өвийг хамгаалах байгууллага”-тай хамтран “Түрэгийн түүх, соёлын өвийн хамгаалал” хурлыг МУИС-д амжилттай зохион байгуулснаас гадна түрк, монгол гар урчуудын бүтээлийн үзэсгэлэн гаргасан нь Түркийн соёлыг суртчилахад чухал үүрэг гүйцэтгэсэн болно.
  • – Юнус Эмрэ хүрээлэн, МУИС-тай байгуулсан гэрээний хүрээнд багш, судлаач багш Түрэг судлалын салбарт жил бүр ирж ажиллаж байгаа болно. Мэргэжилтэн болон судлаач багшийн цалин, ирэх, буцах зардлыг Юнус Эмрэ хүрээлэн хариуцаж байна.
  • –  Юнус Эмрэ хүрээлэнтэй байгуулсан гэрээний хүрээнд Ази судлалын тэнхимийн Түрэг судлалын салбарын  II-IV ангийн 3-5 оюутан зуны сургалтад хамрагдаж буй бөгөөд бүх зардлыг БНТУ-ын тал буюу Юнус Эмрэ хүрээлэн хариуцаж байгаа болно. Энэ хамтын ажиллагаа сүүлийн 5 жил эрчимтэй хэрэгжиж байна.
  • – Энэ хичээлийн жил буюу 2017 оны 1-р сарын сарын 14-31-ны хооронд Түрэг судлалын салбарын судлаач багш  дэд профессор Шабан Доганы хичээл зүтгэлийн үр дүнд оюутны амралтын үеэр 14 хоногийн хугацаатай Түрэг судлалын салбарын бүх оюутнууд БНТУ-ын Болу хотын их сургуульд дадлага судалгаа хийсэн болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар