МУИС-ийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн хүрээлэн байгуулагдлаа

Share Button

МУИС-ийн Захирлын 2012 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 51 тоот тушаалаар МУИС-ийн дэргэдэх Тогтвортой хөгжлийн хүрээлэн байгуулж тус хүрээлэнгийн захиралаар МУИС-ийн захирал Д-р. Проф. С.Төмөр-Очир, нарийн бичгийн даргаар Физик Электроникийн сургуулийн багш Д-р. Т.Чулуун ажиллах юм.

Тогтвортой хөгжлийн хүрээлэн байгуулсантай холбоотой Захирал Д-р. Проф. С.Төмөр-Очир, Эрдэм шинжилгээ, инновацийн асуудал эрхэлсэн дэд захирал Д-р. Ч.Ганзориг, шинээр байгуулагдаж буй хүрээлэнгийн нарийн бичгийн дарга Д-р. Т.Чулуун нар 2-р сарын 9-ний өдөр МУИС-ийн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хүрээлэн, төвүүдийн захирал, эрхлэгч болон багш, судлаачидтай уулзан цаашдын ажлын талаар санал солилцлоо.

Хурлын үеэр оролцогчид тус хүрээлэн байгуулагдаж байгааг талархан хүлээн авч, үйл ажиллагаанд дэмжин оролцохоо илэрхийлж байв. Хүрээлэнгийн зохион байгуулалт, сургалт, судалгааны тэргүүлэх чиглэл мөн эрдмийн зөвлөлийн талаар 3-р сард хэлэлцэхээр боллоо.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар