Ажлын байрны нэр: Монгол судлалын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан /1/
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Хэл шинжлэл, эх бичиг судлал мэргэжлээр бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Хэл шинжлэл, эх бичиг судлал чиглэлээр илтгэл, өгүүлэл, дипломын зохиол бичсэн
- Цахим тоног хэрэгсэлд монгол, манж, тод, төвд, дөрвөлжин бичгээр материалыг боловсруулах чадвартай
- Англи хэлний тодорхой түвшний мэдлэгтэй
- Баримт бичиг боловсруулах, найруулан бичих өндөр чадвартай
- Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
- Эрдэм шинжилгээний төсөлд оролцсон туршлагатай
- Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
- Харилцааны өндөр соёлтой, ёс зүйн хэм хэмжээг мөрдөх чадвартай
- Бүтээлч, багаар ажиллах чадвартай
- Ачаалал даах чадвартай
Бүрдүүлэх материал:
- Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет
- Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
- Иргэний үнэмлэхний хуулбар
Материал хүлээн авах хугацаа: 2025 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс 9 дүгээр сарын 19-ний /ажлын өдрүүдэд/ 09.00-12.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 212 тоот өрөөнд материалыг хүлээн авна.