ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ
АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Захирлын туслах
ОРОН ТОО: 1 (үндсэн)
ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:
- Сургуулиас гарч буй захирамжлал, зохион байгуулалт, мэдээлэл лавлагааны баримт бичгийг боловсруулах, хөтлөн баримтжуулах, албан хэрэг хөтлөлтийн явцад баримт бичгийг хадгалах, ашиглах, баримтжуулах ажиллагааг зохион байгуулах;
- Байгууллага, албан тушаалтанд хандаж бичсэн өргөдөл, санал, гомдлыг хүлээн авах, бүртгэх, хугацаанд нь хяналт тавих;
- Сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл хөтлөх, албан хэрэг хөтлөлтийн журмын дагуу баримтжуулах;
- Сургуулийн багш, ажилтны хүний нөөцийн мэдээллийг бүрдүүлэх;
БОЛОВСРОЛ: Дээд, бакалавр
МЭРГЭЖИЛ: Мэргэжил харгалзахгүй
УР ЧАДВАР:
-
Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
-
Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
-
Ачаалал даах чадвартай байх;
-
Хариуцлагатай, шуурхай байх;
-
Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
-
Харилцааны соёл, ёс суртахуунтай байх
ТУРШЛАГА: Байгууллагын бичиг хэргийн ажилтан, архивч болон захирлын туслахаар ажиллаж байсан бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
-
Төрийн албан хаагчийн анкет
-
Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /НДШ төлөлтийн лавлагаа/
-
Ажил байдлын тодорхойлолт
Бүртгэл: 2025 оны 08 сарын 18-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1132
Захиргаа, хүний нөөцийн газар