Мэдээллийн технологи, электроникийн сургууль | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button
МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИ, ЭЛЕКТРОНИКИЙН СУРГУУЛЬ
ЭЛЕКТРОНИК, ХОЛБООНЫ ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ТЭНХИМ
АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Тэнхимийн туслах ажилтан
ОРОН ТОО: 1 (үндсэн)
ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:
  1. Тэнхимд холбогдох тушаал, шийдвэр, мэдээллийг багш, суралцагчдад хүргэх, тайлан мэдээг цаг хугацаанд нь нэгтгэх, холбогдох нэгжид хүргэх;
  2. Тэнхимийн албан хэргийн хөтлөлтийг стандартын дагуу хийж гүйцэтгэх;
  3. Тэнхимийн сургалтын үйл ажиллагаанд туслах;
  4. Багш, суралцагчидтай холбоотой судалгаа, мэдээлэл гаргах, мэдээллийн сан бүрдүүлэх, тогтмол шинэчлэх;
  5. Анги, тэнхимийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бэлэн, бүрэн бүтэн байдлыг хариуцах;
БОЛОВСРОЛ: Дээд, бакалавр
МЭРГЭЖИЛ: Мэргэжил харгалзахгүй
УР ЧАДВАР:
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай байх;
  • Монгол хэлний найруулан бичих чадвартай байх;
  • Ачаалал даах чадвартай байх;
  • Хариуцлагатай, шуурхай байх;
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх;
ТУРШЛАГА: Оюутантай ажиллаж байсан эсвэл төсөөтэй ажлын туршлагатай бол давуу тал болно.
Бүрдүүлэх материал:
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа/
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
Бүртгэл: 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1132,
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар