МУИС-ийн нөхөн элсэлт онлайнаар орон даяар 2017 оны 8-р сарын 14-өөс 2017 оны 8-р сарын 16-ны өдрийг дуустал http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгэж, 8-р сарын 17-18-ний өдрүүдэд хуваарь олголт хийгдэнэ.
Жич:
Нөхөн элсэлт авах Бүрэлдэхүүн сургуулиуд:
- Шинжлэх ухааны сургууль
- Байгалийн ухааны салбар
- Нийгмийн ухааны салбар
- Хүмүүнлэгийн ухааны салбар
- Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
- Хяналтын тоонд орсон бүртгүүлэгч 4 цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна.
- Элсэлтийн бүртгэлийн систем /http://burtgel.num.edu.mn/-д өмнө нь бүртгүүлсэн элсэх хүсэлт гаргагч бүртгэлийн хураамж дахин төлөхгүй.
- Шинээр хүсэлт гаргагч 9000/есөн мянга/ төгрөгийн бүртгэлийн хураамж төлнө.