“Ногоон шилжилт” хакатон тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, Итали Улсын Катанийн их сургуульд олон улсын зуны сургалтад оролцох эрхээр 4 оюутан шагнагдлаа

Share Button

Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрийн санхүүжилттэй “Украйн болон Монгол улсад өрсөлдөх чадвартай, тогтвортой ногоон эдийн засгийг дэмжих зэргийн бус сургалтын тогтолцоог хөгжүүлэх нь – DOMANI” төслийн хүрээнд МУИС, ХААИС-ийн Агроэкологи, бизнесийн сургууль, Байгаль орчны аудитын холбоо хамтран 2025 оны 06 сарын 15, 19-20 болон 07 сарын 01 өдрүүдэд 3 үе шаттайгаар нийт 4 хоногийн турш “Ногоон шилжилт” хакатон тэмцээнийг МУИС дээр зохион байгууллаа.

Тус тэмцээний зорилго нь оюутан, залуус, насан туршийн боловсрол эзэмшигчдэд ногоон шилжилт ерөнхий агуулгын хүрээнд байгальд суурилсан шийдэл, ногоон-хөх дэд бүтэц, тойрог эдийн засаг, экосистемийн эерэг ба сөрөг үйлчилгээ, эко хэрэглэгч, хот төлөвлөлт зэрэг сэдвүүдээр шинэ мэдлэг олгох, сонгогдсон 5 сэдвийн хүрээнд Улаанбаатар хотын нөхцөл байдалтай газар дээр танилцаж, инновацлаг байдлаар уг газарт ногоон шилжилтийг хэрхэн хийж болох талаар шинэлэг санаа, шийдэл дэвшүүлэхэд оршино.

  • I үе шат: 2025 оны 06 сарын 15 өдөр: Хакатон тэмцээний зааварчилга, баг бүрдүүлэлт, сэдэв сонголт
  • II үе шат: 2025 оны 06 сарын 19-20 өдрүүд: Тэмцээнд зориулан урьдчилан сонгосон 5 сэдвийн хүрээнд нийт бүртгүүлсэн 26 оролцогчид 5 багт хуваагдаж, сэдэв тус бүрийн оноосон талбай дээр 2 хоногийн турш ажиллаа.
    • Сэдэв 1: Хотын ногоон шилжилт, хотын дундуур урсах голын экосистемийн эерэг болон сөрөг үйлчилгээ: Улаанбаатар хотын Сэлбэ голын жишээн дээр
    • Сэдэв 2: Хотын ногоон шилжилт, хотын дундуур урсах голын экосистемийн эерэг болон сөрөг үйлчилгээ: Улаанбаатар хотын Туул голын жишээн дээр
    • Сэдэв 3: Хотын ногоон шилжилт, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн экосистемийн эерэг болон сөрөг үйлчилгээ: Улаанбаатар паркын жишээн дээр
    • Сэдэв 4: Хотын ногоон шилжилт, хотын цэцэрлэгт хүрээлэнгийн экосистемийн эерэг болон сөрөг үйлчилгээ: Мишээл паркын жишээн дээр
    • Сэдэв 5: Улаанбаатар хотын гэр хорооллын ногоон шилжилт, экосистемийн эерэг болон сөрөг үйлчилгээ
  • III үе шат: 2025 оны 07 сарын 01 өдөр: Хакатон тэмцээний шүүлтийн өдөр

Нийт 4 улсын (Монгол, Эстони, Итали, Унгар) 5 байгууллагын (МУИС, Эстонийн ХААИС, Катанийн их сургууль, Систем инновацийн төв, ХААИС-Агроэкологи, бизнесийн сургууль) төлөөллөөс бүрдсэн олон улсын шүүгчдийн баг нийт 9 үзүүлэлтээр 100 хүртэлх оноог хараат бус, бие даасан байдлаар баг тус бүрд өгсөн бөгөөд шүүгчдийн дундаж оноогоор эхний 3 байрыг эзлүүлэв.

Дээрх 3 байраас гадна Улаанбаатар хотоос 2 оролцогч, Дархан хотоос 2 оролцогч, нийт 4 хүн 2026 онд Итали улсын Катанийн их сургуульд зохион байгуулагдах олон улсын зуны сургалтад оролцох эрхийн бичгээр шагнагдлаа.

Дэлгэрэнгүй мэдээлэл:

Төслийн цахим хуудас:           https://domaniproject.eu/

Төслийн Facebook хуудас:      https://www.facebook.com/groups/domani

Төслийн YouTube суваг:         https://www.youtube.com/@DomaniProject

Нийтлэл бэлтгэсэн:

О.Алтансүх, МУИС

 

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Холбооноос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн нийтлэгчийн үзэл бодлыг илэрхийлнэ. Энэ бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаа нь Европын Холбоо эсвэл Европын Боловсрол, Соёлын Гүйцэтгэх Агентлагийн (EACEA) албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй бөгөөд хариуцлага хүлээхгүй.

DOMANI төслийг Европын Холбооны ERASMUS+ CBHE хөтөлбөрөөс санхүүжүүлсэн.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар