2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр “Project Based Learning” буюу идэвхтэй суралцах аргыг ашиглан оюутнуудыг баг болгон ажиллуулан номын сангийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг олж илрүүлэн шийдвэрлэх арга замыг тодорхойллоо. Баг тус бүр “Загсан нуруу”-ны диаграмм ашиглан илрүүлсэн асуудлаас хамгийн чухал асуудлыг хөндөн авч шийдвэрлэх арга замыг тодорхойлон бусад багууддаа танилцуулсан бөгөөд оюутнууд өөрсдөдөө үнэлгээ өгсний үндсэн дээр 2-р баг тэргүүн байр эзэллээ.
1-р баг
- Б.Учрал – БУС, Биотехнологи,
- Р.Баасандулам – БУС, Биотехнологи,
- Г.Баярсайхан – ХУС, Түүх судлал,
- М.Анхбаяр – ХУС, Түүх судлал,
2-р баг
- Г.Төрбат – БС, Санхүү менежмент,
- Б.Мягмарсүрэн – БС, Санхүү менежмент,
- Н.Дэлгэрмаа – БУС, ББШБ,
- Ч.Нандин-Эрдэнэ – БУС, ББШБ,
3-р баг
- Н.Гомбодоо – ХУС, Түүх судлал,
- Г.Баярхүү – ХУС, Түүх судлал,
- А.Мөнх-Эрдэнэ – ХУС, Түүх судлал,
- Б.Анударь – БУС, Биохими,
4-р баг
- Б.Номин – ХУС, Япон хэл орчуулга,
- Н.Амарбаясгалан – ХУС, Япон хэл орчуулга,
- Х.Азжаргал – ХУС, Япон хэл орчуулга,
- Б.Тэлмэн – ХУС, Япон хэл орчуулга,
5-р баг
- Г.Ганбаяр – БС, Санхүү менежмент,
- Г.Оюундарь – БУС, Биотехнологи,
- Я.Оюундарь – БУС, Биотехнологи,
- Д.Чанцалдулам – БУС, Биолоиги,
Тус хэлэлцүүлгийг удирдан зохион байгуулсан доктор Б. Оюунцэцэг багшдаа болон идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа баярласан талархсанаа илэрхийлэн цаашдынх нь ажилд улам их амжилтыг хүсье! Оюутнуудын гарган ирсэн асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх, шийдвэрлүүлэх тал дээр номын сангийн зүгээс анхаарал хандуулан ажиллах болно. Энэхүү үйл ажиллагааг жил бүр зохион байгуулан өмнөх асуудлууд шийдэгдсэн эсэхэд дүгнэлт хийн номын сангийн үйл ажиллагааг уншигчдын хэрэгцээ сонирхолд тааруулах сайжруулах тал дээр тогтмол анхаарна.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.