Бизнес консалтинг төв | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button

Монгол Улсын Их Сургууль

Бизнесийн сургуулийн Бизнес консалтинг төв

 

 Ажлын байрны нэр: Бизнес консалтинг төвийн мэргэжилтэн

Орон тоо: 1 /Түр/

Ажлын байранд тавигдах шаардлага

Боловсрол: Дээд, Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил: Тодорхой мэргэшил шаардахгүй

Мэргэшил: Тодорхой мэргэшил шаардахгүй

Туршлага:

  • Өмнө нь бичиг баримт боловсруулах ажил эрхэлж байсан
  • Байгууллагад ажиллаж НДШ төлж байсан

Тусгай шаардлага/Ур чадвар

  • Багаар ажиллах чадвартай байх
  • Зөвлөх үйлчилгээний тендерт материал бүрдүүлэх
  • Сургалтын хөтөлбөрийг боловсруулж, сурталчлах, хэрэгжүүлэх
  • Компьютерын өргөн хэрэглээний программууд болон интернэтийн орчинд ажиллах чадвартай байх,

Гүйцэтгэх үүрэг: 

  • Сургалтын эрэлтийн судалгаа хийж, хөтөлбөр боловсруулах, төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх
  • Суралцагчдын дата мэдээлэл үүсгэх, шаардлагатай мэдээлэл боловсруулах
  • Сургалтын бэлтгэл ажлыг хангах, суралцагчдыг бүртгэх
  • Сургалтыг зохион байгуулах, сургалтын тайлан мэдээ гаргах
  • Төвийн санхүүгийн тайлан тооцоо, мэдээ гаргах

Нийтлэг шаардлага:

  • Уян хатан дасан зохицох чадвартай байх
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх
  • Хариуцлагатай, шуурхай, цагийг үр бүтээлтэй ашигладаг байх
  • Харилцааны соёл, ёс суртахуунтай байх
  • Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет /Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)

Бүртгэл: 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 203 тоот өрөөнд бүртгэнэ.

Утас: 75754400-1135

Захиргаа, хүний нөөцийн газар

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар