Эрхэм хүндэт профессор багш та бүхнийг МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журмын хүрээнд 2026 оноос хэрэгжүүлэх дараах судалгааны төслүүдийн сонгон шалгаруулалтад саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:
- Залуу судлаачийн төсөл
- Суурь, хэрэглээний судалгааны төсөл
- Өндөр түвшний судалгааны төсөл
- Инновацын төсөл
- Зочин судлаачийн төсөл
- Бодлогын судалгааны төсөл
Төслийн санал хүлээн авах хугацаа: 2025.11.18-2025.12.08
Төслийн саналаа 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 18 цаг хүртэл ТММС (project.num.edu.mn)-ийн ТӨСЛИЙН ЗАР хэсэгт оруулна.
“МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журам”-ыг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Утас: 75754400~1140/1143
И-мэйл хаяг: project@num.edu.mn
СУДАЛГАА ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ГАЗАР

