Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар | Нээлттэй ажлын байранд урьж байна

Share Button
 МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ
СУРГАЛТ, ХӨТӨЛБӨР ЧАНАРЫН БАТАЛГААЖУУЛАЛТЫН ГАЗАР
Ажлын байрны нэр:  МЭРГЭЖИЛТЭН (бүртгэл үнэлгээ)
Орон тоо: 1 /Түр/
Ажлын байранд тавигдах шаардлага:
Боловсрол: Бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
Мэргэжил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр
Мэргэшил: Шинжлэх ухааны тодорхой чиглэлээр
Туршлага:
  • Боловсролын байгууллагад ажилласан туршлагатай
Ур чадвар:
  • Хариуцлагатай, харилцааны соёл, ёс зүйтэй;
  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах /MS Word, Excel, SPSS/, Англи хэлний зохих мэдлэгтэй
  • Ажлаа төлөвлөх, хугацаанд нь гүйцэтгэх, тайлагнах, хариуцлага хүлээх чадвартай;
  • Бие даан ажиллах, ажлын ачаалал даах чадвартай;
Гүйцэтгэх үүрэг:
  • Элсэлт, шилжилтийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах (мэдээлэл хүргэх, зарлах, хяналтын тоо оруулах, материал шалгах, тушаалын төсөл бэлдэх)
  • Элсэгчид, шилжин суралцагчид, хос, хавсарга, иргэнээр суралцагчид, шилжин суралцагчдын мэдээллийг сургуулийн болон дээд боловсролын мэдээллийн системд бүрэн оруулах үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Шинээр элссэн, шилжсэн, хос, хавсарга (тэнхимийн шийдвэрийг баталгаажуулах), иргэнээр суралцагчдыг сургалтын мэдээллийн систем болон дээд боловсролын мэдээллийн бүртгэлийн системд бүртгэх бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах
  • Суралцагчдын хувийн хэрэг, материалыг хянаж, хүлээн авах, бүртгэх, хувийн мэдээллийг сургалтын мэдээллийн системд бүрэн оруулах;
Бүрдүүлэх материал:
  • Төрийн албан хаагчийн анкет
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар
  • Урьд ажил эрхэлж байсан бол НДШ төлөлтийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Цээж зураг (сүүлийн 6 сард авхуулсан 3х4 хэмжээтэй)
Бүртгэл: 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1139
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар