“Багш, оюутны старт ап-2018” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрт урьж байна

Share Button

МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, ирээдүйд хийгдэхээр хүлээгдэж буй технологийг хөгжүүлэх, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд багш оюутны хамтын оролцоог идэвхижүүлэх, шинэ санал санаачлагыг урамшуулах, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Багш, оюутны стартап-2018” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийг 2018 оны 5 дугаар сар 1-ээс 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулна.  

Зохион байгуулагч:

МУИС, ЭШИХ, Технологи дамжуулах төв

​​​​МУИС, БС, Бизнес консалтинг төв

​​​​МУИС, ХШУИС

Оролцогчдод тавигдах шаардлага

Оюуны өмчийг бизнесийн эргэлтэд оруулах, гарааны компани байгуулахыг зорьж байгаа нийт МУИС-ийн багш, судлаач оюутан болон хамтарсан судалгааны багууд тус  хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Бүртгэл: 2018 оны 5 дугаар сарын 28ы өдрөөс 6 дугаар сарын 6-ны өдөр хүртэл бүртгэлийг дараах линк дээр оруулна.

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeCJwiVc6iB99l5hbMy37AwkEVjPI8M11_pBnYVhLzSDn5HAA/viewform

Холбоо барих: МУИС, ЭШИХ, Технологи дамжуулах төв  tto@num.edu.mn Утас: 77307730 /1140/

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар