“Тогтвортой хөгжилд шилжих үеийн урьдчилан сэргийлэх зарчим” сэдэвт сургалт боллоо

Share Button

МУИС, Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Хүрээлэн буй орчны бодлого, менежмент, технологийн ахисан түвшний нэгдсэн хөтөлбөр”-ийн анхны зуны сургалт “Тогтвортой хөгжилд шилжих үеийн урьдчилан сэргийлэх зарчим: Өнгөрснөө эргэн харж, ирээдүйг төлөвлөж, үйлдэх нь” (The Precautionary Principle in Sustainability Transitions: Thinking forwards, Looking backwards, Acting) сэдвийн дор 2018 оны 6 дугаар сарын 28-аас 7 дугаар сарын 4-ний өдрүүдэд Унгар Улсын нийслэл Будапешт хотноо амжилттай явагдаж дууслаа. Тус сургалтыг Европын хүрээлэн буй орчны ангентлаг (EEA-Eutopean Environmental Agency) болон Төв Европын Их Сургуультай (CEU-Central European University) хамтран зохион байгуулсан бөгөөд нийт 25 орны 36 судлаач, багш, оюутнууд хамрагдав.

 

Энэхүү сургалтын гол зорилго нь тогтвортой хөгжилд шилжих үед урьдчилан сэргийлэх зарчмыг үр дүнтэй, зохистой хэрэглэхэд тулгарч болох сорилт бэрхшээлүүд болон уг зарчмыг хэрэгжүүлэх боломжтой арга замуудын талаар судлахад чиглэгдсэн юм. Сургалтыг дараах сэдвүүдийн хүрээнд АНУ-ын Харвардын их сургууль, Будапештын Төв Европын их сургууль, Данийн Техникийн их сургууль зэрэг олон орны их сургуулиуд болон мэргэжлийн байгууллагуудаас урьдчилан сэргийлэх зарчим, байгаль орчны болон эрсдэлийн удирдлагаар мэргэшсэн 20 орчим эрдэмтэн, профессор, докторууд удирдан явуулав.

  • Тогтвортой хөгжилд шилжих нь
  • Түүх ба алсын хараа
  • Инноваци, эрсдэл, боломж ба бизнес
  • Шинжлэх ухаан ба урьдчилан сэргийлэх зарчим
  • Удирдлага дахь урьдчилан сэргийлэх зарчим ба инноваци

Тус сургалтад ХШУИС-ийн ХБООИТ-ийн дэд проф. Ц.Батчулуун, багш Н.Оюунчимэг, мөн Ховд Их сургуулийн багш, доктор Б.Баярхүү, мөн сургуулийн докторант Б.Хишигжаргал нар амжилттай оролцоод ирлээ.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар