МУИС-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн “Шилдэг судлаачдыг алдаршуулах” номинацийн шалгаруулалтад бүтээлээ ирүүлэхийг урьж байна

Share Button

МУИС нь судалгааны их сургууль болох стратегийн зорилгын хүрээнд их сургуулийн эрдэмтэн, судлаачдын олон улсын хэмжээнд гүйцэтгэсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг үнэлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий арга хэмжээг Дэлхийн Шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан 2018 оны 11 дүгээр сард 6 дах жилдээ зохион байгуулна.

Тус арга хэмжээний хүрээнд судлаачдын судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг доорх номинациар шалгаруулна.

Үүнд:

  1. Web of Science мэдээллийн санд бүртгэлтэй SSCI, SCI, AHCI индекстэй олон улсын мэргэжлийн сэтгүүлд судалгааны бүтээлээ хэвлүүлсэн эрдэмтэн судлаачдыг:
    • Нэгдүгээр зохиогч
    • Холбоо баригч зохиогч
    • Олон өгүүлэл хэвлүүлсэн зохиогч
    • Хамтран зохиогч
  2. Олон улсад хэвлүүлсэн “Шилдэг нэг сэдэвт зохиол”-ыг байгалийн болон нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбараар тус тус шалгаруулна.

Иймээс эрдэмтэн судлаач Та бүхнийг 2017-2018 оны хичэээлийн жилд олон улсад хэвлүүлсэн нэг сэдэвт зохиолын эх хувийг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны дотор Эрдэм шинжилгээний хэлтэст ирүүлэхийг урьж байна.

Шалгаруулалтыг Захирлын тушаалаар томилогдсон ажлын хэсэг шалгаруулах ба шалгарсан судлаачдыг цом, мөнгөн шагналаар урамшуулна.

Жич: Weв of Science мэдээллийн санд 2017-2018 оны хичээлийн жилд хэвлүүлсэн өгүүллийг ажлын хэсгийн гишүүд системээс шүүлтийг хийж номинациар тус тус шалгаруулах тул нэмэлт эх материалыг судлаачдаас шаардахгүй болно.

Утас:75754400-1141

И-мэйл: purevsuren_ts@num.edu.mn

Эрдэм шинжилгээний хэлтэс