МУИС-ийн багш, судлаачдын судалгааны үр дүн, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд багш, оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Багш, оюутны старт ап-2019” (NUM start up 2.0) хөтөлбөрийг 2019 оны 3 дугаар сарын 25-аас 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зохион байгуулна.
Оролцогчдод тавигдах шаардлага
Судалгааны ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны компани байгуулахыг сонирхож байгаа нийт МУИС-ийн багш, судлаач, оюутан тус хөтөлбөрт хамрагдах боломжтой.
Гарааны компанид олгох санхүүжилт
Шалгарсан гарааны компанийн төсөлд нийт 30 сая төгрөгийн санхүүжилтийг (seed funding) гэрээний үндсэн дээр олгоно. Үүнд:
- 1 дүгээр баг – 12 сая төгрөг;
- 2 дугаар баг – 10 сая төгрөг;
- 3 дугаар баг – 8 сая төгрөг
ХӨТӨЛБӨРИЙН ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА
2019 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Бүртгэл: 2019 оны 4 дүгээр сарын 1-15-ны өдөр хүртэл бүртгэлийг дараах линк дээр оруулна.
Холбоо барих: tto@num.edu.mn, 77307730 (1141)
Инноваци, технологи дамжуулах төв