МУИС-ийн Шилдэг оюуны өмч бүтээгч-2018 шалгаруулалтад урьж байна

Share Button

Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан манай сургуулийн эрдэмтэн, судлаачдын оюуны өмчийн бүтээлийг бүртгэлжүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах, бүтээл туурвих, шинийг санаачлах үйл ажиллагааг дэмжих, инновацийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор “МУИС-ийн Шилдэг оюуны өмч бүтээгч”-ийг шалгаруулна.

Шалгаруулалтад 2017 оны 11 дүгээр сарын 1-ээс 2019 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацаанд бүртгэгдсэн оюуны өмчийн бүтээл хамрагдах ба шалгарсан судлаачдыг “МУИС-ийн Шилдэг оюуны өмч бүтээгч-2018” өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.

Уг шалгаруулалтад нэр дэвшүүлэх хүсэлтэй багш, судлаачид МУИС-ийн нэр дээр бүртгэгдсэн оюуны өмчид хамаарах патент, гэрчилгээний хуулбар, нэр дэвшигчийн танилцуулга болон шалгаруулалтын хуудсыг бүрэн бөглөж tto@num.edu.mn хаягаар цахим хэлбэрээр 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 16:00 цаг хүртэл Инноваци, технологи дамжуулах төвд илгээнэ үү.

МУИС-ийн шагналд нэр дэвшүүлэх ажилтны танилцуулга

  1. Ургийн овог
  2. Эцэг, эхийн нэр
  3. Өөрийн нэр
  4. Регистрийн дугаар
  5. Нас, хүйс
  6. Яс үндэс
  7. Үндсэн захиргаа

  1. Боловсрол, мэргэжил эзэмшсэн байдал /он дарааллаар/
Төгссөн  сургууль Суралцсан хугацаа Эзэмшсэн боловсрол, мэргэжил
1      
2      
3      
       

  1. Ажил эрхэлсэн байдал /он дарааллаар/
Ажлын газрын нэр Ажилласан хугацаа

/он сараар/

Эрхэлсэн ажил албан тушаал
1      
2      
3      
       
  1. Нийт ажилласан жил
  • Үүнээс: Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт:
  • Тухайн хамт олон дотор 4.жил
  1. Шагнагдаж байсан шагналууд /оны дараалал баримтлан бичих бөгөөд Яамны бусад шагналаар шагнагдсан бол түүний хуулбарыг заавал хавсаргана./
Шагналын нэр Шагнагдсан он
1    
2    
3    
     
  1. Шагнуулах үндэслэл. /Товч, тодорхой бичнэ./
  2. Ямар шагналд нэр дэвшүүлж буй санал:
  3. Хамт олны саналын хувь:
  4. Байгууллагын холбоо барих утас, ажилтны нэр:

Шалгаруулалтын хуудас

1 Нэр, эрдмийн зэрэг цол, албан тушаал  
2 Тухайн оюуны өмчийн нийгэм, эдийн засгийн ач холбогдол  

/үгийн тоо 300-500/

3 Оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эсэх

/Тийм бол харилцагч үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хамтын ажиллагаа эхлүүлсэн он/

 

Холбоо барих: МУИС-ийн хичээлийн I байр, 203 тоот өрөө. Утас: 77307730 /1141/

Цахим шуудангийн хаяг: tto@num.edu.mn

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар