МУИС-ийн захирлын 2019 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн А/137 тоот тушаалыг үндэслэн МУИС-тай тогтвортой, найдвартай хамтран ажиллагч, их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагаанд оюуны болон материаллаг хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын байгууллага, хувь хүнийг МУИС-ийн “Шилдэг түнш-2018” шалгаруулалтад нэр дэвшүүлэхийг урьж байна.
Шилдэг түнш шагналаар шагнуулах байгууллага, хувь хүнд “МУИС-ийн шилдэг түншлэгч” тэмдэг гардуулж, “Өргөмжлөл” олгоно. Шилдэг түнш шалгаруулалтад нэр дэвшүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлж 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл Инноваци, технологи дамжуулах төвд ирүүлнэ үү. Үүнд:
- Тухайн байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллаж буй нэгжийн санал, дүгнэлт
- Бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр
- Хамтын ажиллагааны бодит үр дүн, үр нөлөөг илтгэх баримт бичиг
Холбоо барих: МУИС-ийн хичээлийн I байр, 203 тоот өрөө. Утас: 77307730 /1141/
Цахим шуудангийн хаяг: tto@num.edu.mn