Үндэсний аудитын газар Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 18 дугаар зүйлийн 18.5, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.8-д заасны дагуу Монгол Улсын Их Сургуулийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн тайлангийн аудит хийлээ.
Аудитаар Монгол Улсын Их Сургуулийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, тодруулга дахь үлдэгдэл, ажил гүйлгээний дүн хэмжээ болон илчлэл тодруулга, тус байгууллагад мөрдөж байгаа нягтлан бодох бүртгэлийн бодлого, бүртгэл хөтлөлт, програм хангамж, дотоод хяналтын систем болон удирдлагын хийсэн томоохон тооцооллыг шалгасан юм.
Үндэсний аудитын газраас Монгол Улсын Их Сургуулийн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн, цэвэр хөрөнгө/өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээ болон төсвийн гүйцэтгэлийн тайланг материаллаг зүйлсийн хувьд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон холбогдох стандартад нийцүүлж, Сангийн сайдын баталсан бодлого, журам, зааврын дагуу үнэн, бодитой, шударга илэрхийлсэн гэж үзэн зөрчилгүй санал дүгнэлт гаргалаа.