“Багш, оюутны старт ап-2019” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийн 2-р шатны сургалт амжилттай зохион байгуулагдлаа

Share Button

MУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацийн судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, ирээдүйд хийгдэхээр хүлээгдэж буй технологийг хөгжүүлэх, их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагаанд багш оюутны хамтын оролцоог идэвхижүүлэх, шинэ санал санаачлагыг урамшуулах, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор “Багш, оюутны стартап-2019” (NUM STARTUP 2.0) хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ээлжит сургалтыг 2019 оны 5 дугаар сарын 11-ны өдөр МУИС-ийн хичээлийн 5-р байрны 407 тоот лекцийн танхимд амжилттай зохион байгууллаа.

Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ээлжит сургалт болох “Загварчлах сэтгэлгээ” сэдвээр ХШУИС-ийн Машин оюуны лабораторийн эрхлэгч дэд проф.Ч.Лодойравсал болон БС-ийн Бизнес консалтинг төвийн менежер Н.Батсүх нар сургалтыг удирдан явууллаа.

Сургалтын эхний хэсэгт ХШУИС-ийн Машин оюуны лабораторийн эрхлэгч дэд проф.Ч.Лодойравсал багш Хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээ болон хэрэглэгчдэд тулгамдаж буй гол асуудлыг хэрхэн илрүүлэх аргачлалыг танилцуулсан.

Сургалтын хоёрдугаар хэсэгт ХШУИС-ийн Машин оюуны лабораторийн эрхлэгч дэд проф.Ч.Лодойравсал болон БС-ийн Бизнес консалтинг төвийн менежер Н.Батсүх  нар Хэрэглэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, инноваци шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, сайжруулах аргачлалыг танилцуулж шинэ санаа гаргах, туршилтын загвар хийлгэж, туршилтын үе шатын процессыг ойлгуулах хичээлийг орсон.

Сургалтанд ХШУИС-ийн ХБООИТ-ийн эрхлэгч дэд проф.Ч.Сономдагва, проф.О.Алтансүх,  ХБИТ-ийн проф.Б.Цэрэнханд, дэд  проф. Д.Хасбаатар, ахлах багш Др.Б.Даваапүрэв, ЭХИТ-ийн ахлах багш Др. Н.Угтахбаяр, багш Др.Э.Пүрэвдалай, ШУС, Химийн тэнхмийн проф.Б.Энхсаруул, Биологийн тэнхмийн проф.Б.Батжаргал, дэд дроф. Д.Лхагвасүрэн, БС-ийн Менежментийн тэнхмийн багш магистр Д. Батцэцэг нараар ахлуулсан нийт 10 баг оролцсон ба цаашид хөтөлбөр 2019 оны 10 дугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэх юм.