Монгол Улсын Их Сургуулиас санаачлан төрийн өмчит их, дээд сургуулиудтай хамтран “Боловсролын манлайлал-2019” үзэсгэлэнг 2019 оны 11 дүгээр сарын 8, 9-ний өдрүүдэд МУИС-ийн номын санд зохион байгууллаа.
Үзэсгэлэнд Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Ангаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Соёл, Урлагийн Их Сургууль, Дотоод Хэргийн Их Сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургууль, Монгол-Германы Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль, Удирдлагын Академи зэрэг сургуулиуд оролцож бакалавр, магистр, докторын түвшний сургалт, мэргэжлийн хөтөлбөр, эрдэм шинжилгээ, сургалтын орчин, материаллаг бааз, элсэлтийн үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөс гадна оролцогч сургуулиуд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил сонголттой холбоотой сонирхолтой илтгэл хэлэлцүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллав.
Мөн Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл, Боловсролын зээлийн сан тус үйл ажиллагаанд оролцож үйлчилгээгээ танилцуулсан. Тус үзэсгэлэнд нийслэлийн захын дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг автобусаар зөөж үйлчилсэн бөгөөд 55 сургуулийн нийт 2900 гаруй сурагч, анги удирдсан багш, эцэг эхийн хамт хамрагдаж оролцогч сургуулиудтай танилцан сонирхсон мэдээлэл, зөвлөгөө авч байлаа. Мөн ахисан түвшний сургалтын талаар сонирхсон иргэд их оролцсон юм.