“Эрүүл мэндийн судалгаа ба Агаарын бохирдлын мэдрэгчийн хэрэглээ” олон улсын хурал Улаанбаатар хотод эхэллээ

Share Button

Өнөөдөр /2025.08.25/ Монгол Улсын Их Сургуулийн хамтран зохион байгуулж буй “Advanced Institute on Health Investigation and Air Sensing for Asian Pollution” олон улсын институт албан ёсоор нээлтээ хийлээ. Тав хоногийн турш үргэлжлэх энэхүү хөтөлбөрт Ази, Номхон далайн бүс нутгийн 20 гаруй залуу болон дунд үеийн судлаачид оролцож, агаарын бохирдол болон хүний эрүүл мэндийн асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судлах мэдлэг, туршлага, арга зүйг хамтран эзэмших юм.

Тус Хуралд Монгол, (Тайвань), Филиппин, Индонез, Малайз, Бангладеш, Мьянмар, Тайланд, Вьетнам, Украйн улсын эрдэмтэн судлаачид оролцож байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар