“МУИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн чанарыг сайжруулах: Эрдэм шинжилгээний сэтгүүлийн хэвлэн нийтлэх туршлага, стандарт” сэдэвт сургалт, семинар болов

Share Button

ЭШХ 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 10:00-12:30 цагт МУИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцын зөвлөлийн гишүүдэд зориулсан сургалт, семинар зохион байгуулсан.  Тус сургалтын хүрээнд ЭШХАХ дэд захирал, дэд проф. Ч.Лодойравсал нээлтийн үг хэлж, Проф.Б.Баяртогтох “Mongolian Journal of Biological Sciences” сэтгүүл Кларивейт Аналитикс компанийн JCR тайланд орсон замын зураг сэдэвт илтгэл танилцуулж, Монголын Номын Сангуудын Консорциумын удирдах зөвлөлийн дарга Л.Гантулга “Mongolia JOL – эрдэм шинжилгээний сэтгүүлийн платформын танилцуулга: Publishing Practices and Standards (JPPS) framework” сэдэвт сургалтыг хийв.

Сургалт, семинарт оролцсон 20 эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцын зөвлөлийн ерөнхий редактор, нарийн бичгийн дарга, гишүүд МУИС-ийн эрдэм шинжилгээний сэтгүүлийн редакцын зөвлөлийн ажилд тулгарч буй гол асуудлын хэлэлцүүлж зөвлөмж гарган  ЭШХ-ийн дарга дэд проф. Г.Амарсанаа сургалтаас гарч буй дүгнэлтийг тодруулж, цаашид анхаарах асуудлыг тодорхойлон сургалт, семинарыг хаав.

ЭШХ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар