Суралцагчдын анхааралд | Хичээл сонголт, баталгаажуулалт

Share Button

2025-2026 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын хөтөлбөрийн суралцагчид хичээл сонголт, баталгаажуулалтыг 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагаас 2025 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 17:30 цагийн хооронд дараах дарааллын дагуу хийнэ.

Үүнд:

  • 2025 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 11:00-18:00 цагийн хооронд Тусгай хэрэгцээт суралцагчид;
  • 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10:00-15:00 цагийн хооронд  Бакалаврын өдөр, ХЗС-ийн хоёрдогч /хуучнаар оройн анги/ бакалаврын хөтөлбөрийн III; IV; V түвшний суралцагчид;
  • 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 15:00-20:00 цагийн хооронд  Бакалаврын өдөр, ХЗС-ийн хоёрдогч бакалаврын  хөтөлбөрийн I; II; түвшний суралцагчид;
  • 2025 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 20:00 цагаас хойш  Бакалаврын өдөр, ХЗС-ийн хоёрдогч бакалаврын хөтөлбөрийн бүх түвшний суралцагчид;

Хувийн суралцах төлөвлөгөө:

  • Шинээр элссэн, шилжиж ирсэн суралцагч 2025 оны 8 дугаар сарын 15-21-ний өдрүүдэд
  • Бусад суралцагчдын хувьд 2025 оны дугаар сарын 8 дугаар сарын 25-31-ний өдрүүдэд “Хувийн суралцах төлөвлөгөө”-нд өөрчлөлт оруулж, 8 дугаар сарын 27-31-ний өдрүүдэд хичээл сонгон, баталгаажуулах боломжтой.

Ахисан түвшин, ХЗС-ийн хоёрдогч /хуучнаар эчнээ/ хөтөлбөрийн сонголт

2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын ахисан түвшин, ХЗС-ийн хоёрдогч бакалавр (хуучнаар эчнээ анги) -ын суралцагчдын хичээл сонголт, баталгаажуулалт 2025 оны 9 дүгээр 22-ны өдрийн 11:00 цагаас 28-ны өдрийн 17:30 цагийн хооронд явагдана. Хичээл 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхэлнэ.

Сонгосон хичээлийн багц цагийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. Суралцагч баталгаажуулсан хичээлээ баталгаажуулалтын хугацаанд өөрөө цуцалж болно. 

Хичээлийн суудал дүүрсэн тохиолдолд тухайн хичээлийн хүлээлгийн жагсаалтад орж болно. Энэ тохиолдолд тухайн хичээлд суудал гарсан /бусад суралцагч хичээл цуцлах/ үед хүлээлгийн жагсаалтад орсон дарааллын дагуу системээс хуваарь сонголт хийгдэх бөгөөд суралцагч тухайн хичээлийн төлбөрийг 24 цагийн дотор цахим хэлбэрээр төлж баталгаажуулна.

Хичээл сонгон баталгаажуулах контентыг ЭНД дарж үзээрэй.

 

Хичээл сонголт, баталгаажуулалт” холбоотой зөвлөгөөг дараах хаягаар авна уу.

 

Сургууль Хариуцсан мэргэжилтэн Байр Холбогдох утас
Бизнесийн сургууль З.Саранцэцэг Хичээлийн IY байр 203 тоот 7730-7730-1355
Хууль зүйн сургууль С.Цэрэндолгор ШУТУБП-ын байр D блок 440 7730-7730-1365
Улс төр судлал, олон улсын харилцаа,

нийтийн удирдлагын сургууль

О.Одсүрэн Хичээлийн Y байр 201 тоот 7730-7730-1375
Мэдээллийн технологийн сургууль Х.Бэрцэцэг Хичээлийн YII байр 202 тоот 7730-7730-1385
Инженер технологийн сургууль Э.Энхмаа Хичээлийн I байр 236 тоот 7730-7730-1395
ШУС-ийн Байгалийн ухааны сургууль Н.Оюунгэрэл Хичээлийн II байр 217 тоот 7730-7730-1325
ШУС-ийн Нийгмийн ухааны сургууль Д.Цэнд-Аюуш Хичээлийн II байр 217 тоот 7730-7730-1335
ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны сургууль Д.Чанцал Хичээлийн II байр 217 тоо 7730-7730-1345

Сургалт, хөтөлбөр чанарын баталгаажуулалтын газар

Цахим шилжилтийн газар

2025 оны 8 дугаар сарын 11

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар