ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
АЖЛЫН БАЙРНЫ НЭР: Хуулийн зөвлөх
ОРОН ТОО: 1 (үндсэн)
ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ:
-
Их сургуулийн хэмжээнд мөрдөгдөх хэм хэмжээг тогтоосон акт тушаал, шийдвэрийн төслийн хууль эрх зүйн үндэслэлийг хянах, мэргэжлийн зөвлөгөө өгөх;
-
Бүрэлдэхүүн, салбар сургууль, багш, ажилтнуудаас ирж буй өргөдөл, гомдлын хариуг хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн бэлтгэх, хянах, удирдах, албан тушаалтанд танилцуулах;
-
Шүүх, хуулийн байгууллагын өмнө их сургуулийг төлөөлөх үүргийг олгогдсон итгэмжлэлийн үндсэн дээр гүйцэтгэх;
-
Багш, ажилтан дотоодын байгууллага, аж ахуй нэгж, иргэдтэй байгуулах гэрээ, хэлэлцээрийн төслийг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн хянах, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх;
-
Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын ажил олгогчийн төлөөллийг хэрэгжүүлэх;
-
Их сургуулийн хэмжээнд мөрдөгдөж буй дүрэм, журмын нийцэл уялдаа холбоог хангах, давхардлыг арилгах, эрх зүйн орчныг боловсронгуй болгоход оролцох;
-
Сургууль, багш ажилтан, суралцагчдад хууль эрх зүйн талаас мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, хуулиар олгогдсон нийтлэг эрх ашгийг хамгаалах, эрх зүйн шинж чанартай баримт бичиг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн ажиллах;
БОЛОВСРОЛ: Дээд, бакалавр
МЭРГЭЖИЛ: Хуульч, хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн байх
УР ЧАДВАР:
-
Иргэний эрх зүй, хөдөлмөрийн эрх зүйн хууль тогтоомжийн хэрэглээний өндөр чадвартай байх,
-
Аль нэг гадаад хэлний дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй,
-
Удирдан зохион байгуулах чадвартай,
-
Ёс зүй, ажлын шаардлагаар олж авсан байгууллага болон хувь хүний талаарх мэдээллийн нууцыг хадгалах,
ТУРШЛАГА: Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан, шүүхэд төлөөлөх ажлын туршлагатай
Бүрдүүлэх материал:
-
Төрийн албан хаагчийн анкет
-
Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын хуулбар /НДШ төлөлтийн лавлагаа/
-
Ажил байдлын тодорхойлолт
Бүртгэл: 2025 оны 08 сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн I байрны 210 тоот өрөөнд бүртгэнэ.
Утас: 75754400-1132