“Судлаач оюутан 2019”сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгуулав

Share Button

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, МУИС, ШУС, Байгалийн ухааны салбарын Биологийн тэнхимийн дэмжлэгтэйгээр Биологийн тэнхимийн “Орон зайн анализын лаборатори” болон “Залуу экологичдыг дэмжих төв” хамтран Уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг биологийн олон янз байдлын хамгаалал урианы дор судлаач оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 12 сарын 08-нд МУИС дээр амжилттай зохион байгууллаа. ЭШ хурлын зорилго нь Экологи-Байгаль хамгаалал, Биологи, Биологийн нөөц судлал, Биологийн багш, Байгаль орчны салбарын эрх зүй болон байгаль орчны эдийн засгийн чиглэлээр судалгааны ажилд оролцож буй хээрийн болон онолын (хууль, эдийн засгийн) судлаач оюутнуудыг дэмжих  юм.

МУИС, ХААИС, МУБИС, Хууль сахиулахын их сургуулийн оюутны дунд зохион байгуулдаг энэ удаагийн хуралд нийт 30 оюутан өөрсдийн хээрийн судалгааны үр дүнг танилцуулан илтгэв. Эрдэм шинжилгээний хуралд МУИС-н багш Биологийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Оюунцэцэг, JICA төслийн монголын талын зохицуулагч доктор С.Ганзориг, ШУА-ын Биологийн хүрээлэнгийн Хөхтөн судлалын лабораторийн судлаач Г.Гантулга нар шүүгчийн бүрэлдэхүүнд орж ажиллав. Түүнчлэн ОХУ-ын Буриадын Их Сургуулийн оюутан Дугарова А.С. “Database of species distribution of genus Oxytropis DC. section Xerobia Bunge: structure and perspectives”,  оюутан Найданова О.А. “Особенности реализации жизненного цикла лугового жука Carabus granulatus Linnaeus,1758 в бассейне р. Иволга (Западное Забайкалье), оюутан Биджоян А.М. “Протеолитические бактерии в экстремальных водных системах Баргузинской долины” сэдвээр оролцож өөрсдийн илтгэлээ хэлэлцүүлсэн. Ингэж хэлэлцүүлснээр ирэх жилээс уг хурлыг ойролцоох хил залгаа бүс нутагт судалгааны ажлыг явуулдаг оюутан, судлаач залуусыг хамруулах үүдийг нээж өгч байгаа нь энэ удаагийн хурлын нэг онцлог болсон.

“Судлаач оюутан – 2019” оюутны эрдэм шинжилгээний хуралд оролцогчид

Эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн Биологийн тэнхимийн магистрант Б.Отгонтамир “ Говь Гурвансайханы Байгалийн Цогцолборт Газрын мануул (Otocolobus manul Pallas.1776)-ын тархалт болон хамгааллын судалгаа”, магистрант Б.Билгүүн “Цоохор ирвэс ба гэрийн мал хоорондын харилцаа”, МУБИС-ийн магистрант Х.Батчимэг “Монгол орны Хумилж (Alchemilla L.) төрлийн ангилалзүй ба тархалт” сэдэвт судалгааны ажлын илтгэлээрээ эхний 3 байрт шалгарч WWF-гарын бэлэг, нийт 560,000 төгрөгийн ном, сурах бичгээр тус тус шагнуулав.

Хуралд оролцогч оюутан бүр хуралд оролцсон батламж авсны зэрэгцээ  WWF -н гарын бэлэг авсан болно.

“Эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахад идэвхтэй оролцож, санаачлан дэмжсэн Дэлхийн Байгаль Хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын хамт олонд, мөн уг хурлын үйл ажиллагаанд оролцож биднийг дэмжсэн МУИС-ийн Биологийн тэнхимийн хамт олон, “Залуу экологичдыг дэмжих төв”,  ОХУ-ын Буриадын их сургуулийн багш, доктор Абашеев Роман болон МУИС-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн  хамт олон та бүхэнд  судлаач оюутан, профессор багш нарынхаа өмнөөс гүн талархал илэрхийлж байна”.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар