“MONGOLIAN JOURNAL OF ENGLISH LANGUAGE AND CULTURE STUDIES” сэтгүүлд өгүүлэл хүлээж авч эхэллээ

Share Button

Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Хүмүүнлэгийн ухааны салбар, Их Британи, Америк судлалын тэнхимээс эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чанарыг дээшлүүлэх, судалгааны ажлын үр дүнг нийтийн хүртээл болгох, хамтын ажиллагааг өрнүүлэх зорилгоор олон улсын ISSN: 2410-1389 дугаартай эрхлэн гаргадаг тус сэтгүүл нь англи хэл заах аргазүй, хэл шинжлэл, орчуулгазүй, Англи, Америк орон судлал, соёл судлалын чиглэлээр жилд нэг удаа англи хэлээр эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч хөндлөнгийн давхар хянан магадлагаа хийн, шаардлага хангасан өгүүллийг хэвлэн нийтэлдэг.

  • Өгүүлэл хүлээн авах: 02.19-03.31
  • Редакцийн зөвлөлийн гишүүд, хөндлөнгийн шинжээчид хянах:  04.01-04.15
  • Өгүүлэлд засвар оруулах:  10-04.24
  • Сэтгүүлийг хэвлэлтэд бэлтгэх, хэвлүүлэх: 25-05.10

Эрдэм шинжилгээний өгүүлэл болон бусад мэдээллийг issn24101389@gmail.com хаягаар хүлээн авна. Үндсэн шаардлага хангасан эрдэм шинжилгээний өгүүллийг эхний хянан магадлагаа хийсний дараа сэтгүүлд хэвлэх боломжтой эсэхийг мэдээлж, хянан магадлагаа, хэвлэлийн зардал (30,000 төгрөг) авна. Сэтгүүлийн талаар лавлах хүсэлтэй бол доорх хаягаар холбогдоно уу.

Хаяг: МУИС-ийн хичээлийн 2-р байрны 401 тоот, Их Британи, Америк Судлалын Тэнхим

Цахим  хаяг: issn24101389@gmail.com

Холбоо барих: 99195671, 99994065

[gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2020/02/MONGOLIAN-JOURNAL-OF-ENGLISH-LANGUAGE-AND-CULTURE-STUDIES.docx”]

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар