“Шилдэг түнш-2019” шалгаруулалтад урьж байна

Share Button

МУИС-тай тогтвортой, найдвартай хамтран ажиллагч, их сургуулийн сургалт, судалгааны үйл ажиллагаанд оюуны болон материаллаг хувь нэмэр оруулсан гадаад, дотоодын байгууллага, хувь хүн тус шагналд нэр дэвшүүлж болно.

Шилдэг түнш шалгаруулалтад нэр дэвшүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлж 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүртэл tto@num.edu.mn хаягаар цахим хэлбэрээр Инноваци, технологи дамжуулах төвд  ирүүлнэ үү. Үүнд:

  • Тухайн байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллаж буй нэгжийн санал, дүгнэлт
  • Бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр (гишүүдийн саналыг цахим хэлбэрээр авч болно)
  • Хамтын ажиллагааны бодит үр дүн, үр нөлөөг илтгэх баримт бичиг
  • Захиргааны нэгжээс шагналд нэр дэвшүүлэх санал гаргах тохиолдолд бүрэлдэхүүн сургуулийн захиргааны зөвлөлийн хурлын тэмдэглэл, шийдвэр шаардахгүй

Шилдэг түнш шагналаар шагнуулах байгууллага, хувь хүнд “МУИС-ийн шилдэг түнш” тэмдэг гардуулж, “Өргөмжлөл” олгоно.

Ирүүлсэн материалд үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн дотор шалгаруулна.

Холбоо барих: Инноваци, технологи дамжуулах төв, МУИС-ийн хичээлийн I байр, 203 тоот өрөө. Утас: 77307730 /1141/ , tto@num.edu.mn