МУИС-д багш сонгон шалгаруулж авна

Share Button

ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛЬ
БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАР

Биологийн тэнхим

Ажлын байрны нэр: Биотехнологийн багш /үндсэн багш 1/
Заах хичээл:

  • Биопроцессийн инженерчлэл
  • Биохимийн инженерчлэл
  • Ферментацийн технологи
  • Био бүтээгдэхүүн ба биосепераци
  • Биохимийн багажит анализ ба логик
  • Биотехнологийн лабораторийн хичээл

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Биотехнологи, Биопроцесс, Биохимийн инженерчлэлийн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй /Өндөр хөгжилтэй оронд докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно/
  • Мэргэжлийн англи хэлтэй
  • Их, дээд сургуульд багшилж байсан туршлагатай
  • Уургийн цэвэршилт, анализын багажууд дээр ажиллах чадвартай

Математикийн тэнхим

Ажлын байрны нэр: Математикийн багш /үндсэн багш 1/
Заах хичээл:

  • Математик 1А
  • Химийн агуулгатай математик

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Математикийн чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх /Докторын зэрэгтэй бол давуу тал болно/
  • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гадаад хэл дээр хийх чадвартай байх
  • Хиймэл оюун ухаан, дата анализийн талаар тодорхой мэдлэгтэй байх

НИЙГМИЙН УХААНЫ САЛБАР

Эдийн засгийн тэнхим

Ажлын байрны нэр: Эдийн засгийн багш /үндсэн багш 3/
Заах хичээл:

  • Микро, макроэкономиксийн үндэс
  • Дунд болон ахисан түвшний макро, микроэкономикс
  • Эдийн засгийн математик /Бакалавр, магистр, доктор/
  • Эдийн засгийн математик загварчлал /Бакалавр, магистр, доктор/

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эдийн засгийн ухааны магистр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Баруун Европ, Хойд Америкийн өндөр хөгжилтэй оронд төгссөн бол давуу тал болно

Социологи, нийгмийн ажлын тэнхим

Ажлын байрны нэр: Социологийн багш /үндсэн багш 1/
Заах хичээл:

  • Социологи
  • Нийгмийн судалгааны аргууд
  • Нийгмийн асуудлууд
  • Академик бичлэг
  • Түүхийн социологи

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Социологи мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй
  • Өндөр хөгжилтэй оронд магистр, докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно

Ажлын байрны нэр: Нийгмийн ажлын багш /үндсэн багш 1/
Заах хичээл:

  • Нийгмийн ажил
  • Нийгмийн асуудлууд
  • Сургуулийн нийгмийн ажил
  • Ахмад настантай ажиллах нийгмийн ажил
  • Шилжин ирэгсэдтэй ажиллах нийгмийн ажил

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Нийгмийн ажил мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй байх
  • Өндөр хөгжилтэй оронд магистр, докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно

ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ САЛБАР

Их британи, Америк судлалын тэнхим

Ажлын байрны нэр: Англи хэл, орчуулгын багш /үндсэн багш 1/
Заах хичээл:

  • Англи хэлний ярих, сонсох дадал
  • Англи хэлний унших, бичих дадал
  • Англи-Монгол, Монгол-Англи орчуулга
  • Хэлмэрчлэхүй

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Орон судлал, орчуулгын чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй
  • Англи хэлээр ярьдаг оронд магистр, докторын зэрэг хамгаалсан бол давуу тал болно
  • Судалгааны төсөлт ажилд оролцдог, бүтээлээ хэвлүүлсэн, эрдэм шинжилгээний илтгэл хэвлүүлсэн зэрэг судалгааны ажлын туршлагатай
  • Багшлах, заах аргын туршлагатай

Утга зохиол, урлаг судлалын тэнхим

Ажлын байрны нэр: Утга зохиол судлалын багш /үндсэн багш 1/
Заах хичээл:

  • Уран зохиолын ерөнхий онол
  • Уран сайхны шүүмжлэлийн онол арга зүй
  • Уран зохиолыг тайлан тайлбарлах арга зүй

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Утга зохиол судлаач, Хэл, уран зохиолын багш мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй
  • Судалгааны англи хэлтэй
  • Эрдэм шинжилгээний ажил хийх туршлагатай

ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ

Электроник, холбооны инженерчлэлийн тэнхим

Ажлын байрны нэр: Сүлжээний технологийн багш / түр 1/

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Холбооны технологи мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй
  • Төрөл бүрийн холбооны системийг FPGA, SDR платформ дээр хэрэгжүүлэх чадвартай /судалгаа хийж байсан туршлагатай бол давуу тал болно. /
  • Нэр дурдсан хичээлийн лекц, семинар, дадлагыг удирдаж заах чадвартай

Заах хичээл:

  • Дохио ба систем
  • Утасгүй холбоо
  • Холбооны систем
  • Тоон дохио боловсруулалт
  • Телехолбооны сүлжээ ба дохиолол
  • Оптик холбоо
  • Холбооны системийн электроник

Ажлын байрны нэр: Компьютерийн сүлжээний багш /түр 1/

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Компьютерийн сүлжээний чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй
  • Нэр бүхий хичээлүүдийн лекц, лабораторийг удирдаж заах чадвартай /өмнө нь зааж байсан бол давуу тал болно/
  • Судалгааны чиглэл болон дипломын сэдэв дагуу байх

Заах хичээл:

  • Компьютерийн сүлжээ (лаборатори)
  • Компьютерийн сүлжээний менежмент
  • Өгөгдлийн холбоо (лаборатори)

Ажлын байрны нэр: Электроникийн багш /түр 2/

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Электроникийн мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 3-аас доошгүй жил их дээд сургуульд ажилласан
  • Нэр бүхий хичээлүүдийг зааж байсан туршлагатай
  • Нэр бүхий хичээлийн лекц, семинар, дадлагыг удирдаж заах чадвартай

Заах хичээл:

  • Хагас дамжуулагч элемент ба микроэлектроник
  • Электрон хэлхээ
  • Цахилгаан хэлхээ
  • VLSI дизайн, FPGA хэрэглэсэн логик синтезчилэл
  • Тоон системийн дизайн
  • Компьютерийн зохион байгуулалт
  • Эмбеддэд систем

Ажлын байрны нэр: Сэргээгдэх эрчим хүчний багш /Үндсэн 1/

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Сэргээгдэх эрчим хүч мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил их дээд сургуульд ажилласан, судалгааны ажлын туршлагатай
  • Нэр бүхий хичээлүүдийг зааж байсан туршлагатай
  • Нэр бүхий хичээлийн лекц, семинар, дадлагыг удирдаж заах чадвартай

Заах хичээл:

  • Нарны дулааны технологи
  • Сэргээгдэх эрчим хүчний нөөц
  • Газрын гүний дулааны технологи
  • Сэргээгдэх эрчим хүчний эдийн засаг, менежмент
  • Сэргээгдэх эрчим хүчний экологи, мониторинг

Хэрэглээний математикийн тэнхим

Ажлын байрны нэр: Статистикийн багш /үндсэн багш 1/
Заах хичээл:

  • Магадлал статистикийн удиртгал
  • Санамсаргүй процессийн онол
  • Хугацааны цуваа
  • Математик статистик
  • Актуар математик
  • Санхүүгийн математик
  • Стохастик процесс ба загварчлал

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Тухайн мэргэжлээр магистраас доошгүй зэрэгтэй /Докторын зэрэгтэй бол давуу тал болно/
  • Их дээд, сургууль, коллежид багшилж байсан туршлагатай
  • Тухайн чиглэлээр Томсон-Ройтерсийн индекс /IF-JCR/-тэй сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлдэг бол давуу тал болно
  • Цаашид эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тогтвортой явуулах чадвартай байх

Хими биологийн инженерчлэлийн тэнхим

Ажлын байрны нэр: Нано шинжлэх ухаан, инженерчлэлийн багш /үндсэн багш 1/
Заах хичээл:

  • Нано загварчлал ба симуляци
  • Нанобиологи ба анагаах ухаан
  • Квант химийн тооцоолол
  • Нанобиотехнологи
  • Молекуляр динамик загварчлал
  • Нанобио инженерчлэл
  • Нанотехнологийн хоруу чанар

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Нанотехнологи, наносимуляцийн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан /өндөр хөгжилтэй оронд хамгаалсан бол давуу тал болно/
  • Багшлах ажлын туршлагатай
  • Нанотехнологи, молекуляр динамик загварчлал, биохимийн чиглэлээр судалгааны ажил хийж байсан туршлагатай
  • Сүүлийн 5 жилд 3-аас доошгүй эрдэм шинжилгээний өгүүлэл олон улсын импакт фактор бүхий сэтгүүлд хэвлүүлсэн
  • Мэргэжлийн англи хэлтэй

БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ

Санхүүгийн тэнхим

Ажлын байрны нэр: Санхүүгийн багш /үндсэн 2/
Заах хичээл:

  • Санхүүгийн менежмент /ахисан/
  • Санхүүгийн эконометрик
  • Төрийн санхүү
  • Олон улсын санхүү

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эдийн засаг болон санхүү, банкны чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх /докторын зэрэгтэй бол давуу тал болно/
  • Мэргэжлийн чиглэлээр болон их, дээд сургуульд ажиллаж байсан туршлагатай
  • Эрдэм шинжилгээ, судалгааны жил хийдэг, тодорхой хэмжээний туршлагатай байх

Ажлын байрны нэр: Банкны багш /үндсэн 1/
Заах хичээл:

  • Олон улсын банкны үйл ажиллагаа
  • Зээлийн шинжилгээ

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эдийн засаг болон санхүү, банкны чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх /докторын зэрэгтэй бол давуу тал болно/
  • Мэргэжлийн чиглэлээр болон их, дээд сургуульд ажиллаж байсан туршлагатай
  • Эрдэм шинжилгээ, судалгааны жил хийдэг, тодорхой хэмжээний туршлагатай байх

Маркетинг, худалдааны тэнхим

Ажлын байрны нэр: Маркетинг мэргэжлийн багш /үндсэн 1/
Заах хичээл:

  • Маркетингийн үндэс
  • Борлуулалтын удирдлага
  • Худалдааны менежмент
  • Дизайн зохиомжийн үндэс
  • Креатив реклам
  • Мультимедиа реклам
  • Реклам, сурталчилгааны дизайн

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, маркетинг чиглэлээр магистр болон түүнээс дээш эрэгтэй байх /Докторын зэрэгтэй бол давуу тал болно/
  • Багшлах ажлын зохих дадлага, туршлагатай
  • Маркетинг, борлуулалтын чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг, орчин үеийн судалгааны арга техник, ур чадварыг эзэмшсэн.
  • Гадаад хэл /англи/ дээр ном, материал ашиглаж, ЭШ, судалгааны ажил хийх, англи хэл дээр хичээл зааж, олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахуйц чадвартай.

Ажлын байрны нэр: Гааль, Олон улсын худалдааны мэргэжлийн багш /Үндсэн 1/
Заах хичээл:

  • Гаалийн удирдлага
  • Гаалийн хяналт шалгалт, эрсдэлийн удирдлага
  • Гаалийн бүрдүүлэлт, бүрдүүлэлтийн дараах шалгалт
  • Гаалийн эрх зүй
  • Олон улсын бизнес

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага, гааль, олон улсын худалдааны чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй /Докторын зэрэгтэй бол давуу тал болно/
  • Багшлах ажлын зохих дадлага, туршлагатай
  • Гааль, Олон улсын худалдааны чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийдэг, орчин үеийн судалгааны арга техник, ур чадварыг эзэмшсэн.
  • Гадаад хэл /англи/ дээр ном, материал ашиглаж, ЭШ, судалгааны ажил хийх, англи хэл дээр хичээл зааж, олон улсын стандартад нийцсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж чадахуйц чадвартай.

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

Ажлын байрны нэр: Бизнесийн удирдлага, Нягтлан бодох бүртгэлийн багш /үндсэн 2/
Заах хичээл:

  • Санхүүгийн тайлангийн аудит
  • Бүртгэлийн мэдээллийн систем, програм хангамж
  • Санхүүгийн болон татварын бүртгэл
  • Бизнесийн болон хөрөнгийн үнэлгээний арга зүй
  • Бизнесийн мэдээллийн систем

Ажлын байранд тавигдах шаардлага:
Ерөнхий:

  • Бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй /докторын зэрэг хамгаалсан (Ph.D) бол давуу тал болно./
  • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх орчин үеийн судалгааны арга техник, ур чадвар эзэмшсэн
  • Англи хэл дээр хичээл заах чадвартай
  • Олон улсын мэргэшсэн нягтлан бодогч бол давуу тал болно.
  • Олон улсын байгууллагад мэргэжлээрээ ажилласан бол давуу тал болно.

Менежментийн тэнхим

Ажлын байрны нэр: Хүний нөөцийн мэргэжлийн багш /Үндсэн 1/
Заах хичээл:

  • Хүний нөөцийн менежмент
  • Менежментийн үндэс
  • Байгууллагын онол
  • Гүйцэтгэлийн болон шагнал урамшууллын менежмент
  • Өөрчлөлтийн удирдлага

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Эдийн засаг болон бизнесийн удирдлагын чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй /Докторын зэрэг хамгаалсан /PhD/ бол давуу тал болно./
  • Магистр, докторын аль нэг зэргээ гадаадын их, дээд сургуульд хамгаалсан
    Менежментийн чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх орчин үеийн судалгааны арга техник, ур чадвар эзэмшсэн байх
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажлыг англи хэл дээр хийх чадвартай
  • Бизнесийн байгууллага, их дээд сургуульд ажилласан туршлагатай байх

ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ

Хувийн эрхзүйн тэнхим

Ажлын байрны нэр: Иргэний эрхзүй, оюуны өмчийн эрхзүйн багш- /үндсэн 1/
Заах хичээл:

  • Оюуны өмчийн эрх зүй
  • Иргэнйи эрх зүйн ерөнхий анг, тусгай анги
  • Иргэний эрх зүйн хэрэглээ
  • Ромын эрх зүй

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хууль зүйн ухааны магистр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Магистрын зэргийг магистрын дипломын ажил бичиж хамгаалсан байх
  • Тухайн чиглэлээр цаашид судалгааны ажил хийх сонирхолтой
  • Багшийн болон хуульчийн ёс зүйтэй

Ажлын байрны нэр: Арилжааны эрх зүй, Компаний эрх зүй, Үнэт цаасны эрх зүй, Иргэний эрх зүйн багш- /Түр 1/
Заах хичээл:

  • Арилцааны эрх зүй
  • Арилжааны хэлцлийн эрх зүй
  • Арилжааны эрх зүйн хэрэглээ
  • Компанийн эрх зүй
  • Үнэт цаасны эрх зүй

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Хууль зүйн ухааны магистр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Магистрын зэргийг магистрын дипломын ажил бичиж хамгаалсан байх
  • Тухайн чиглэлээр цаашид судалгааны ажил хийх сонирхолтой
  • Багшийн болон хуульчийн ёс зүйтэй

Ажлын байрны нэр: Арилжааны эрх зүй, Бизнесийн эрх зүй (мэргэжлийн бус ангид) /Үндсэн 1/
Заах хичээл:

  • Арилжааны эрх зүй (семинар)
  • Арилжааны хэлцлийн эрх зүй (семинар)
  • Арилжааны эрх зүйн хэрэглээ
  • Бизнесийн эрх зүй
  • Иргэний эрх зүй /ерөнхий болон тусгай анги/

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Хууль зүйн ухааны магистр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Магистрын зэргийг магистрын дипломын ажил бичиж хамгаалсан байх
  • Тухайн чиглэлээр цаашид судалгааны ажил хийх сонирхолтой
  • Багшийн болон хуульчийн ёс зүйтэй

Ажлын байрны нэр: Иргэний процессийн эрх зүй, Гэр бүлийн эрх зүй, Иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүй, Иргэний процессийн эрх зүй дэх нотолгооны онол, арга зүйн багш /үндсэн 1/
Заах хичээл:

  • Арилжааны эрх зүй (семинар)
  • Арилжааны хэлцлийн эрх зүй (семинар)
  • Арилжааны эрх зүйн хэрэглээ
  • Бизнесийн эрх зүй (лекц, семинар)
  • Иргэний эрх зүйн ерөнхий анги (лекц, семинар)
  • Иргэний эрх зүйн тусгай анги (семинар)

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Хууль зүйн ухааны магистр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Магистрын зэргийг магистрын дипломын ажил бичиж хамгаалсан байх
  • Тухайн чиглэлээр цаашид судалгааны ажил хийх сонирхолтой
  • Багшийн болон хуульчийн ёс зүйтэй

Нийтийн эрх зүйн тэнхим

Ажлын байрны нэр: Эрүүгийн процессын эрх зүйн багш /үндсэн 1/
Заах хичээл:

  • Монгол Улсын эрүүгийн процессын эрх зүй
  • Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ I
  • Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ II

Ажлын байранд тавигдах тусгай шаардлага:

  • Хууль зүйн ухааны магистр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Магистрын зэргийг магистрын дипломын ажил бичиж хамгаалсан байх
  • Тухайн чиглэлээр цаашид судалгааны ажил хийх сонирхолтой
  • Багшийн болон хуульчийн ёс зүйтэй

Багшийн ажлын байранд тавигдах нийтлэг болон ёс зүйн шаардлага:

  • Компьютерийн өргөн хэрэглээний программууд дээр ажиллах чадвартай
  • Багшийн ёс зүйг эрхэмлэдэг байх
  • Хариуцлагатай, хувийн зохион байгуулалт сайтай
  • Харилцааны чадвар, соёл эзэмшсэн байх;
  • Багаар ажиллах болон зохион байгуулах ажлын чадвартай байх
  • Гадаад хэлний /англи/ дундаас дээш түвшний мэдлэгтэй

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

  • Төрийн албан хаагчийн зураг бүхий анкет /Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан/
  • Боловсролын зэргийн диплом, бусад үнэмлэх, сертификатын нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт /Өмнө ажиллаж байсан байгууллагаас авах/
  • Халдварт өвчингүй болох тухай эмчийн магадлагаа /Шинжилгээ хийлгэж, магадлагаа авсан байх/
  • Сэтгэцийн өөрчлөлтгүй болох тухай эмчийн магадлагаа /СЭМҮТ-өөс авсан байх/

Бүртгэл: 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 17.00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 204 тоот өрөөнд бүртгэнэ.

МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газар
Утас: 75754400-1136