МУИС-ийн Захиргааны зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн хуралдааны мэдээлэл
ХЭЛЭЛЦСЭН АСУУДАЛ:
- Завхан сургуулийн авлагын асуудал
- Гадаадын иргэнийг суралцуулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- МУИС-ийн албан хэрэг хөтлөлтийн журамд өөрчлөлт оруулах тухай
- Хичээлийн шинэ байрны асуудал /ХЗС-ийн/
- МУИС-Пресс төвийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг судалсан ажлын хэсгийн тайлан
- Бусад асуудал
ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:
- Завхан сургуулийн авлагын асуудлаар ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор дахин нягталж, хууль, дүрэм журам зөрчсөн холбогдох хүмүүст хариуцлага тооцох асуудлыг оруулж ирэхийг Захиргааны зөвлөлийн гишүүдийн саналаар хуралдааны тэмдэглэлд тусган үүрэг өглөө.
- Гадаадын иргэнийг суралцуулах журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс мөрдөж эхлэхээр болов.
- МУИС-ийн албан хэрэг хөтлөлтийн журамд өөрчлөлт оруулж, захирлын тушаал гаргахаар шийдвэрлэв.
- ХЗС-ийн хичээлийн шинэ байр барих асуудлыг Захиргааны зөвлөлийн гишүүд дэмжиж, тооцоо судалгаа гаргах ажлын хэсэг байгуулж ажиллахыг ХЗС-ийн захирал Ж.Эрдэнэбулганд үүрэг болголоо.
- МУИС-Пресс төвийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг судалсан ажлын хэсгийн тайланг сонслоо. Захиргааны зөвлөлийн гишүүдийн саналаар Захиргааны зөвлөлийн дараачийн хурлаар МУИС-Пресс, Хэвлэх үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулахыг МУИС-Пресс төвийн дарга Б.Шүрэнцэцэгт үүрэг болгов.
ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР