“ИННОВАЦИ 2020” төслийн шалгаруулалтад урьж байна

Share Button

МУИС-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/439 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журмын хэрэгжилтийн  хүрээнд Инновацийн төслийн шалгаруулалтыг 2020 оны 05 дугаар сарын 20-ноос 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулна.

“Инновацийн төсөл” гэж патентын мэдүүлэг эсхүл патентыг үндэслэн аж үйлдвэрийн компанитай байгуулах лиценциийн гэрээ, гарааны компани бойжуулах эсвэл нийгмийн инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэх төслийг хэлнэ. (“МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журам”-ын 7 дугаар хэсэгтэй нарийвчлан танилцана уу)

Үндсэн шаардлага

  1. МУИС-ийн үндсэн орон тооны профессор, дэд профессор, докторын зэрэгтэй багш нар бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлөөс дэмжлэг авсаны үндсэн дээр төслийн шалгаруулалтад оролцоно. (Төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж буй Эрдмийн зөвлөлийн гишүүдийн саналыг онлайн хэлбэрээр авсан байж болно)
  2. Технологид суурилсан төслийн хувьд төслийн удирдагч нь батлагдсан эсвэл мэдүүлсэн оюуны өмчийн зохиогч байх, тус оюуны өмчийг МУИС эзэмшдэг байх.
  3. Нийгмийн инноваци, гарааны компанийн үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэл бүхий төслийн хувьд төслийн багийн гишүүдийн сүүлийн таван жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн бүтээл ба төслийн жагсаалт гаргах. Нийгмийн инновацийн шийдэл нь оюуны өмчөөр баталгаажсан эсвэл баталгаажих боломжтой байна.
  4. Инновацийн төслийг хэрэгжүүлэхэд Инновацийн тухай хууль, МУИС-ийн Оюуны өмчийн талаар баримтлах бодлого, МУИС-ийн Технологи дамжуулах журамд нийцүүлэн хамтрагч байгууллагаас дэмжлэг үзүүлэх хэлбэр, хамтран ажиллах зарчмыг тодорхойлж гэрээ байгуулсан байна.
  5. Төслийн хэрэгжилтэд шинжлэх ухааны салбарын мэргэжлийн эрдэмтэд, судлаачид, ахисан түвшний оюутнуудын хамтын оролцоо болон лаборатори, багаж тоног төхөөрөмж, туршилтын бааз бүрдүүлсэн байна
  6. Инновацийн төслийн үр дүнд гарааны компани, технологийн лицензийн гэрээ байгуулагдсан, нийгмийн инновацийн шийдэл нь хэрэглээнд нэвтэрсэн байна.

ТӨСЛИЙН САНАЛ ХҮЛЭЭН АВАХ

А. Төслийн саналыг Инновацийн төслийн санал боловсруулах карт (“МУИС-ийн судалгааны ажлын санхүүжилтийн журам”, Хавсралт-7 )-ын дагуу бүрэн бэлтгэж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Б. Төслийн саналыг 2020 оны 8 дугаар сарын 20-ноос 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл www.project.num.edu.mn системд бүртгүүлсэн байна.

ТӨСЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ

А. ТММС www.project.num.edu.mn системд төслийн саналын бүрэн мэдээлэл оруулсан төслүүдийг сонгон шалгаруулалтад оролцуулна.

Б. Төслийн шалгаруулалтын ажлын хэсгийг ЭШХАХ дэд захирлын удирдлага дор зохион байгуулна.

В. Төслийн шалгаруулалтын комиссын нэгдсэн дүнг зөвхөн санал ирүүлсэн оролцогчдод эргэж мэдээлнэ.

Инноваци, технологи дамжуулах төв

Холбоо барих: 77307730-1141 , tto@num.edu.mn