“Боловсролд МХТехнологийг хэрэглэх, ТВ хичээл, мультмедиа агуулгыг хөгжүүлэх үйл явц, арга зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа

Share Button

Монгол дахь НҮБ-ын салбар байгууллагуудаас  /НҮБ-ын Хүн амын сан,  Боловсрол, Шинжлэх Ухаан, Соёлын Байгууллага,  Хүүхдийн Сан/   хамтран хэрэгжүүлж буй  “КОВИД-19 цар тахалын хүрээнд боловсролын суурь үйлчилгээг хүргэхэд дэмжлэг үзүүлэх нь”  нэгдсэн төслийн хүрээнд  ЕБС-ийн сурагчдад зориулсан  ТВ хичээл, интерактив сургалтын агуулгыг хөгжүүлэх чиглэлээр   БМДИ,  МУИС-ийн  БХЦСТ  хамтран  “Боловсролд МХТехнологийг хэрэглэх, ТВ хичээл, мультмедиа агуулгыг хөгжүүлэх үйл явц, арга зүй” сэдэвт  сургалтыг   2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр  МУИС-ийн  номын сангийн  202, 203, 302, 303  тоот танхимуудад амжилттай зохион байгууллаа.

Сургалтад нийт  127  ЕБС-ийн багш,  БМДИ-ийн арга зүйч нар оролцсон бөгөөд МУИС -иас  Б.Ганбат /ХШУИС/,  М.Дэлгэржав  /ШУС/,  А.Энхбаяр  /ХШУИС/,  Б.Болдсүрэн /ШУС/  багш нар  хичээл сургалтыг удирдан явуулав.

Сургалтын үед  “КОВИД-19”  цар тахалын үеийн хорио цээрийн дэглэмийг чанд мөрдөж ажилласан болно.

Онцгой нөхцөл байдлын үе дэх сургалтын зохион байгуулалтад хамтран ажилласан МУИС-ийн  ХҮГ-ын  ажилтнуудад талархал илэрхийлье !

БАГШИЙН ХӨГЖИЛ, ЦАХИМ СУРГАЛТЫН ТӨВ

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар