Хүний Нөөцийн Хөгжлийг Дэмжих Буцалтгүй Тусламжийн JDS Хөтөлбөр

Share Button

Japanese Grant Aid for Human Resource
Development Scholarship Program 2013
Япон улсын тэтгэлгээр 18 оюутан суралцуулна

Монгол Улсын Засгийн Газар нь Япон Улсын Засгийн Газрын буцалтгүй тусламжаар “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих буцалтгүй тусламжийн JDS хөтөлбөр”-ийг 2001 оноос хэрэгжүүлж байна.

Хүний Нөөцийн Хөгжлийг Дэмжих Буцалтгүй Тусламж (цаашид тус төсөл гэнэ) -ийн зорилго нь Япон улсаас буцалтгүй тусламж үзүүлж буй орнууд (цаашид тусламж хүлээн авагч улс гэнэ) -ын нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөвлөгөөний бодлого боловсруулалт, түүнийг хэрэгжүүлэхтэй уялдуулан эх орныхоо ирээдүйг удирдан жолоодох чадвар бүхий төрийн албан хаагчдыг Японы их дээд сургуулиудад суралцуулах замаар хүний нөөцийг хөгжүүлэх явдал юм. Мөн үүний зэрэгцээ оюутнууд нь Япон улсыг илүү таньж мэдсэнээр хоёр улсын найрамдалт харилцааны үндэс суурийг өргөжүүлэн бэхжүүлэх үйлсэд өөрсдийн хувь нэмрийг оруулах зорилготой юм.
Тус хөтөлбөрт JDS-ийн дэд бүрэлдэхүүн хэсэгт нийцсэн байгууллагуудаас (зөвхөн төрийн байгууллагууд) нэр дэвшигдэн хамрагддаг бөгөөд уг төсөлд дараах 3. JDS хөтөлбөрийн хүрээнд заасан байгууллагууд хамрагдах болно.

Бүртгэлд хамрагдахыг хүсвэл харъяа байгууллагынхаа Төрийн Захиргаа, Удирдлагын Газар эсвэл Хүний нөөцийн албаны холбогдох албан тушаалтантай, мөн JICE JDS Монгол дахь Төлөөлөгчийн Газартай холбоо барьж болно.

Энэхүү хөтөлбөр нь Япон Улсын магистрантурт англи хэл дээр суралцах нийт 18 тэтгэлэгт оюутныг сонгон шалгаруулна. Тэнцэгчид 2013 оны зун Япон улс руу суралцахаар явах болно.

1.        JDS ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ

JDS хөтөлбөрийн шугамаар суралцах их дээд сургуулийн сургалтын төлбөр болон бусад шаардлагатай сургалтын хураамж, сар бүрийн байр / амьжиргааны зардал, эрүүл мэндийн даатгал, хоёр талын онгоцны зардал, бусад тэтгэмж (Японд анх очиход олгох тэтгэмж, сургалтын материал худалдан авах тэтгэмж гэх мэт) олгогддог. Мөн оюутнууд Япон Улсад суралцах хугацаандаа сургалт болон амьжиргааны тал дээр тулгамдаж буй асуудлын талаар байнга зөвлөгөө авах боломжтой.

2.        БҮРТГЭЛД тавигдах шаардлага

1)  Иргэншил: Монгол улсын иргэн байх.

2)  Нас: 2013.4.1-ний байдлаар 22-39 настай байх. (1973.4.2-ноос 1991.4.1-ний хооронд төрсөн байх)

3)  Боловсрол: Бакалаврын зэрэгтэй байх. (Монгол Улсын Засгийн Газар болон бусад гадаад орны Засгийн Газраас албан ёсоор магадлан итгэмжилсэн сургуулийг дүүргэсэн байх)

4)  Ажлын туршлага: Хамрагдах байгууллагын төрийн жинхэнэ албан хаагч байх шаардлагатай. Бүртгэлийн сүүлийн хугацаа буюу

2012.11.30-ны байдлаар бакалаврын зэрэг горилсноосоо хойш хамрагдах салбарт 2-оос дээш жил ажилласан байх (Их сургууль

төгсөхөөсөө өмнөх ажилласан хугацаа болон гэрээт ажил, ажлаас чөлөөлөгдсөн хугацаа хамаарахгүй).

5)  Хэлний мэдлэг: Англи хэлний өндөр чадвартай байх.

6)  Эрүүл мэндийн байдал: Бие махбодь, сэтгэцийн хувьд эрүүл байх.

7)  Тэнцэгч нь Япон Улсад сургуулиа дүүргэснийхээ дараа сурч мэдсэн мэдлэг, ур чадвараа ашиглан эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр оруулахаар 2-оос дээш жил байгууллагадаа ажиллах үүрэгтэй бөгөөд Монгол Улсын Засгийн газраас баталсан тангаргийн бичигт гарын үсэг зурна.

8)  Бүртгэлд хамрагдах боломжгүй тохиолдлууд:

ü   Одоогийн байдлаар Япон Улсын Засгийн Газрын (Боловсролын яам) болон бусад гадаад орны Засгийн Газрын тэтгэлгийг авч байгаа болон авах төлөвлөгөөтэй,

ü   Урьд өмнө нь магистрын зэрэг горилохоор Монгол Улсын Засгийн Газар болон бусад гадаад орны тэтгэлгээр суралцаж байсан,

ü   Цэргийн албан хаагч нар

3.        JDS хөтөлбөрийн хүрээ

Дараах бүрэлдэхүүн хэсэг тус бүрээр хөгжлийн шийдвэрлэх асуудал, түүнтэй нягт уялдаа холбоо бүхий байгууллагуудыг төсөлд хамруулахаар сонгосон байгаа. Өргөдөл гаргагч нь төсөлд хамрагдаж буй байгууллагаас нэр дэвшигдэх ба зөвхөн тухайн хамрагдах дэд бүрэлдэхүүн хэсэгт бүртгүүлэх боломжтой. Мөн төсөлд хамрагдаж буй тухайн байгууллагын харъяа байгууллагуудаас өргөдөл гаргах боломжтой ба дээд байгууллагаараа дамжуулан өргөдлөө хүргүүлнэ үү.

Төсөлд хамрагдах байгууллагуудыг Монгол Улсын Засгийн газар болон Япон Улсын Засгийн газрын төлөөллөөс бүрдэх Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Хөгжлийн тэргүүлэх чиглэл: 1. Уул уурхайн салбарын тогтвортой хөгжил ба удирдлагыг бэхжүүлэх

Бүрэлдэхүүн хэсэг: Байгаль орчинд ээлтэй эрдэс баялгийн менежмент 1-1-1 Байгаль орчны менежмент (удирдлага)

Хүлээн авах их сургууль: Кэйогийн их сургууль

・Уул Уурхайн Яам

・Эрчим Хүчний Яам

・Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам

・Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль

・Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

・Эдийн засгийн хөгжлийн яам

・Хууль Зүйн Яам

・Геоэкологийн Хүрээлэн

・Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар

・Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Бүрэлдэхүүн хэсэг: Байгаль орчинд ээлтэй эрдэс баялгийн менежмент 1-1-2 Байгалийн баялгийн инженерчлэл

Хүлээн авах их сургууль: Кюшүгийн их сургууль

・Уул Уурхайн Яам

・Эрчим Хүчний Яам

・Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль

・Монгол Улсын Их Сургууль

・Геологийн Төв Лаборатори

・Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар

・Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Бүрэлдэхүүн хэсэг: 1-2 Санхүү, эдийн засгийн бодлогын менежмент

Хүлээн авах их сургууль: Олон улсын их сургууль

・Сангийн Яам

・Монгол Банк

・Эдийн Засгийн Хөгжлийн Яам

・Нийслэлийн Тамгын Газар

・Хөгжлийн Банк

・Санхүүгийн Зохицуулах Хороо

・Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар

・Ерөнхийлөгчийн Тамгын Газар

・Уул Уурхайн Яам

Бүрэлдэхүүн хэсэг: 1-3 Хууль эрх зүйн тогтолцоог сайжруулах

Хүлээн авах их сургууль: Кюшүгийн их сургууль

・Хууль Зүйн Яам

・Сангийн Яам

・Эдийн Засгийн Хөгжлийн Яам

・Улсын Дээд Шүүх

・Ерөнхийлөгчийн Тамгын Газар

・Монгол Улсын Их Сургууль

・Нийслэлийн Тамгын Газар

・Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар

・Улсын Прокурорын Ерөнхий Газар

・Санхүүгийн Зохицуулах Хороо

・Үндсэн Хуулийн Цэц

・Гадаад Хэргийн Яам

・Авилгалтай Тэмцэх Газар

・Улсын Их Хурлын Тамгын Газар

・Уул Уурхайн Яам

Хөгжлийн тэргүүлэх чиглэл: 2Бүх нийтэд хүртээлтэй хөгжлийн хэрэгжилтэнд чиглэсэн тусламж

Бүрэлдэхүүн хэсэг: 2-1 Бизнес эрхлэх орчныг сайжруулах

Хүлээн авах их сургууль: Олон улсын их сургууль

・Сангийн Яам

・Монголын Хөгжлийн Банк

・Үйлдвэр, Хөдөө Аж Ахуйн Яам

・Нийслэлийн Тамгын Газар

・Хууль Зүйн Яам

・Хөдөлмөрийн Яам

・Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар

・Ерөнхийлөгчийн Тамгын Газар

・Монгол Банк

・Эдийн Засгийн Хөгжлийн Яам

・Эрчим Хүчний Яам

・Уул Уурхайн Яам

・Санхүүгийн Зохицуулах Хороо

・Гадаад Хэргийн Яам

Бүрэлдэхүүн хэсэг: 2-2 Олон нийтийн бодлого боловсруулалт (төрийн захиргаа)

Хүлээн авах их сургууль: Мэйжигийн их сургууль

・Боловсрол, Шинжлэх Ухааны Яам

・Эрүүл Мэндийн Яам

・Хөдөлмөрийн Яам

・Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам

・Эдийн Засгийн Хөгжлийн Яам

・Монгол Улсын Их Сургууль

・Монгол Улсын Боловсролын Их Сургууль

・Монгол Улсын Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль

・Нийслэлийн Тамгын Газар

・Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар

・Ерөнхийлөгчийн Тамгын Газар

・Уул Уурхайн Яам

・Хууль Зүйн Яам

Хөгжлийн тэргүүлэх чиглэл: 3Улаанбаатар хотын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн тусламж

Бүрэлдэхүүн хэсэг: 3-1 Хотын хөгжлийн инженерчлэл

Хүлээн авах их сургууль: Хирошимагийн их сургууль

・Барилга, Хот Байгуулалтын Яам

・Зам Тээврийн Яам

・Эдийн Засгийн Хөгжлийн Яам

・Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

・Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль

・Нийслэлийн Тамгын Газар

・Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар

・Ерөнхийлөгчийн Тамгын Газар

・Монгол Улсын Их Сургууль

・Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам

・Эрчим Хүчний Яам

Бүрэлдэхүүн хэсэг: 3-2 Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт

Хүлээн авах их сургууль: Цүкүбагийн их сургууль

・Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам

・Барилга, Хот Байгуулалтын Яам

・Зам Тээврийн Яам

・Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар

・Эдийн засгийн хөгжлийн яам

・Монгол Улсын Их Сургууль

・Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их сургууль

・Нийслэлийн Тамгын Газар

・Эрчим Хүчний Яам

・Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар

・Ерөнхийлөгчийн Тамгын Газар

4. Бүртгэл

1) “Нэр дэвшигчдэд зориулсан удирдамж”-ийг дараах газруудаас авна уу. Үүнд:

a)        Харъяа байгууллагынхаа Төрийн Захиргаа, Удирдлагын Газар, хүний нөөцийн алба

b)       JICE JDS хөтөлбөрийн цахим хуудас: http://jice.org/e/jds/application/index.htm -аас бүртгэлийн материалыг татаж авах боломжтой.

c)        JICE JDS Монгол дахь Төлөөлөгчийн Газар

2) Бүртгэлийн материал дахь шаардлагатай хэсгийг бөглөн бусад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлэн JICE JDS Монгол дахь Төлөөлөгчийн Газарт хүргүүлнэ үү.

Бүртгэлийн материал хүлээн авах эцсийн хугацаа: 2012 оны 11-р сарын 30-ны өдөр
5. Лавлах хаяг:

JICE JDS Монгол дахь Төлөөлөгчийн Газар

Хаяг: Монгол-Япон Төвийн байр, 210 тоот, Их сургуулийн гудамж, Төв Ш/Х 917, Улаанбаатар 13

Материал хүлээж авах цаг: Даваа – Баасан, Ажлын цагаар                    Утас: 55150415, 55150416

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар