МУИС-ийг 2024 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд заасан “Тэтгэлгийн санг нэмэгдүүлэх, оюутны сурлагын болон бусад амжилтад суурилсан тэтгэлгийн тоо болон хэмжээг нэмэгдүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд БНСУ-ын Азийн хөгжлийн сантай (Asia Development Foundation) хамтран ажиллах санамж бичиг (2021 оны 6 сарын 7 өдөр) байгууллаа.
Тус сантай МУИС сургалт, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин хөгжүүлэх ерөнхий зорилгын хүрээнд хамтарч ажиллахаар тохиролцож, түүний хүрээнд жил бүр МУИС-ийн 10 оюутанд 500 хүртэлх ам.долларын дүнтэй Азийн хөгжлийн сангийн тэтгэлэг олгохоор санамж бичигт тусгасан байна.
БНСУ-ын Азийн хөгжлийн сан нь соёл, эрдэм шинжилгээ, хүмүүнлэгийн хамтын ажиллагаагаар дамжуулан Азийн улс орнуудыг холбох, найрсаг, хүчирхэг хамтын ирээдүйг бүтээх зорилгоор 2016 онд байгуулсан олон нийтийн байгууллага юм. Сөүл хотод байрлах тус сан нь БНСУ-ын төрийн болон төрийн бус олон байгууллагатай хамтран ажиллахаас гадна Азийн шилдэг дээд боловсролын байгууллагуудтай өргөн хүрээнд хамтарч ажилладаг байна.
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС