Инновацийн төслийн сонгон шалгаруулалтад урьж байна

Share Button

Нэг. Төслийн шалгаруулалт зохион байгуулах

МУИС-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/439 дугаар тушаалаар батлагдсан МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журмын хэрэгжилтийн  хүрээнд Инновацийн төслийн шалгаруулалтыг 2022 оны 03 дугаар сарын 15-наас 04  дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд зохион байгуулна.

Хоёр. Төслийн үндсэн шаардлага

2.1. “Инновацийн төсөл” гэж патентын мэдүүлэг эсхүл патентыг үндэслэн аж үйлдвэрийн компанитай байгуулах лицензийн гэрээ, гарааны компани бойжуулах эсхүл нийгмийн инновацийн үйл ажиллагааг санхүүжүүлэх төслийг хэлнэ.  Инновацийн төслийн үр дүнд гарааны компани, технологийн лицензийн гэрээ байгуулагдсан эсвэл нийгмийн инновацийн шийдэл нь хэрэглээнд нэвтэрсэн байна. (“МУИС-ийн судалгааны санхүүжилтийн журам”-ын 7 дугаар хэсэгтэй нарийвчлан танилцана уу).

2.2. МУИС-ийн үндсэн орон тооны профессор, дэд профессор, докторын зэрэгтэй багш нар бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлөөс дэмжлэг авсны үндсэн дээр төслийн шалгаруулалтад оролцоно. (Төсөл хэрэгжүүлэхийг дэмжиж буй Эрдмийн зөвлөлийн гишүүдийн саналыг онлайн хэлбэрээр авсан байж болно)

2.3. Технологид суурилсан төслийн хувьд төслийн удирдагч нь батлагдсан эсвэл мэдүүлсэн оюуны өмчийн зохиогч байх, тус оюуны өмчийг МУИС эзэмшдэг байх.

2.4. Нийгмийн инноваци, гарааны компанийн үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэл бүхий төслийн хувьд төслийн багийн гишүүдийн сүүлийн таван жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн бүтээл ба төслийн жагсаалт гаргах. Нийгмийн инновацийн шийдэл нь оюуны өмчөөр баталгаажсан эсвэл баталгаажих боломжтой байна.

2.5. Инновацийн төслийг хэрэгжүүлэхэд Инновацийн тухай хууль, МУИС-ийн Оюуны өмчийн талаар баримтлах бодлого, МУИС-ийн Технологи дамжуулах журамд нийцүүлэн хамтрагч байгууллагаас дэмжлэг үзүүлэх хэлбэр, хамтран ажиллах зарчмыг тодорхойлж гэрээ байгуулсан байна.

2.6. Төслийн хэрэгжилтэд шинжлэх ухааны салбарын мэргэжлийн эрдэмтэд, судлаачид, ахисан түвшний оюутнуудын хамтын оролцоо болон лаборатори, багаж тоног төхөөрөмж, туршилтын бааз бүрдүүлсэн байна.

2.7. Инновацийн төслийн үр дүнд гарааны компани, технологийн лицензийн гэрээ байгуулагдсан, нийгмийн инновацийн шийдэл нь хэрэглээнд нэвтэрсэн байна.

Гурав. Төслийн санал хүлээн авах

3.1. Төслийн саналыг Инновацийн төслийн санал боловсруулах карт (“МУИС-ийн судалгааны ажлын санхүүжилтийн журам”, Хавсралт-7 )-ын дагуу бүрэн бэлтгэж, төслийн удирдагч болон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

3.1. Төслийн саналыг 2022 оны 03 дугаар сарын 31-ээс 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл www.project.num.edu.mn  системд бүртгүүлсэн байна.

Дөрөв. Төслийн шалгаруулалт ба үнэлгээ

4.1.  ТММС www.project.num.edu.mn системд төслийн саналын мэдээллээ бүрэн  оруулсан төслүүдийг сонгон шалгаруулалтад оролцуулна.

4.2. Төслийн шалгаруулалтын ажлын хэсгийг ЭШХАХ дэд захирлын удирдлага дор зохион байгуулна.

4.3. Төслийн шалгаруулалтын комиссын нэгдсэн дүнг зөвхөн санал ирүүлсэн оролцогчдод эргэж мэдээлнэ.

4.4. Үнэлгээг сонгон шалгаруулалтын шалгуур үзүүлэлтийн дагуу оноо өгч, шалгаруулалтын гишүүдийн нийлбэр оноогоор үнэлгээ өгч шалгаруулалт хийнэ. Шалгаруулалтад батлагдсан үнэлгээний хуудас хэрэглэх бөгөөд дараах шалгуураар үнэлгээ өгнө.Үүнд:

  1. Төслийн зорилго ба ач холбогдол
  2. Зах зээлийн эрэлт ба хэрэгцээнд нийцсэн эсэх
  3. Зах зээлд өрсөлдөх чадвар ба давуу тал бий эсэх
  4. Технологийн бэлэн байдал
  5. Төслийг тогтвортой хэрэгжүүлэх боломж бүрдсэн эсэх
  6. Технологийн шийдэл ба бизнесийн загварыг өргөжүүлэх боломжтой эсэх
  7. Багийн гишүүдийн чадвар ба туршлага
  8. Нийгэм, эдийн засгийн үр ашгийн тооцоолол

Тав. Төсөл хэрэгжүүлэх

5.1. Төслийн шалгаруулалтын нэгдсэн дүнд үндэслэж Инновацийн төслийг хэрэгжүүлэх, санхүүжүүлэх тухай МУИС-ийн захирлын тушаал батлагдана.

5.2. Шалгаруулалтад тэнцсэн төслийн баг нь ЭШХАХ дэд захиралтай Инновацийн төслийн гэрээ байгуулж төслийг хэрэгжүүлнэ.

 

Инноваци, технологи дамжуулах төв

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар