ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, ЦӨМ ТЕХНОЛОГИЙН 2012 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН ГҮЙЦЭТГЭГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Share Button

Засгийн газрын 2010 оны 173 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэл, цөм технологи”-ийг хэрэгжүүлэх зорилгоор дараах чиглэлүүдээр төслийн сонгон шалгаруулалт зарлаж байна.
Тэргүүлэх чиглэл, цөм технологийн төсөлд тавигдах шаардлага: 

1.    Цөм технологийн төслийн зорилго, гарах үр дүн нь стратегийн ач холбогдол бүхий инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг бий болгох, экспорт, импортыг орлох, салбар хоорондын хамаарлыг уялдуулан шинэ хэрэгцээ, хэрэглээг үүсгэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэгт дорвитой хувь нэмэр оруулж чадахуйц технологийн туршилт, үйлдвэрлэлийн цогц үйл ажиллагаанд чиглэгдэнэ.

2.    Төсөл нь 2012 оноос эхлэн хэрэгжүүлэх цөм технологийн төслүүдийн чиглэлээр зарлагдсан зорилтот үр дүнгийн шаардлагыг хангасан байх төдийгүй баяжуулан сайжруулсан байна.

3.    Төсөлд салбар мэргэжлийн эрдэмтэд, инженер зохион бүтээгчид хамтран оролцсон байдал, судлаачдын технологийн боловсруулалт хийгдсэн ажил давамгайлсан зэргийг харгалзана.

4.    Төслийн зардлын задаргаа болон худалдан авах багаж, тоног төхөөрөмжийн үнийн санал, техникийн үзүүлэлтийг баримтжуулан тусгана.

5.    Төсөл хэрэгжих хугацаа 3 жил, жилийн зардал 100-300 хүртэл сая төгрөг байх бөгөөд цалингийн зардал санхүүжилтийн 30 хувиас хэтрэхгүй байх.

Сонгон шалгаруулалтад оролцох төслийн саналыг 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 17-00 цаг хүртэл Боловсрол, шинжлэх ухааны яамны 415 тоот өрөөнд хүлээн авна.
Сонгон шалгаруулалтад оролцогч “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам” болон тэргүүлэх чиглэл, цөм технологийн шалгуур үзүүлэлтийг баримтлан төслийг боловсруулна.

/Журам www.mecs.gov.mn цахим хуудсанд тавигдсан болно/
Харилцах утас: 267791, 99043546, 99011588

Боловсрол, шинжлэх ухааны яам                      

 

2012 оноос хэрэгжүүлж эхлэх цөм технологийн төслүүдийн чиглэл

Төслийн нэр

Үр дүнгийн шаардлага

Захиалагч

1.

Монгол орны нөхцөлд тохирсон нарны дулааны цахилгаан станц байгуулах технологи (2012-2015)

· Монголын нөхцөлд нарны дулааны цахилгаан станцын үр ашигтай ажиллах үндсэн параметрийн судалгаа, туршилт
· НДЦС-ын технологийн олон улсад хэрэгжсэн байдал, тэргүүний дэвшилтэт технологиудыг тодорхойлох
· Нарны шулуун цацрагийн (DNI) бүс нутгийн орчны шинжилгээ, технологи нутагшуулах арга, шийдэл
· Монгол орны цаг уур, уур амьсгалын нөхцөлд ажиллах НДЦС-ын технологи
– Парабол-цилиндр цуглуулагч хийц, (Parabolic trough technology)
– Цамхагт дулаан цуглуулагч, (Solar tower technology)
– Таваг хийцтэй дулаан цуглуулагч (Dish stirling technology)
– Фреснел хийцтэй дулаан цуглуулагч (Fresnel reflector technology)
·   Технологийн хэсэгчилсэн болон иж бүрдэл туршилт
·  НДЦС-ын технологийг хот суурин газрын дулаан хангамжид нэвтрүүлэх боломж,  өртөг зардлын шинжилгээ
·   НДЦС -ын ТЭЗҮ, техник, төхөөрөмжийн сонголт
  ЭХЯ
2

Монгол улсад сүү үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх технологи   (2012-2015)

Сүүний арвин ашиг шимт малын тоо, толгойг нэмэгдүүлэх нөхөн үржихүйн технологи:
–  Сүүний үүлдрийн  малын зохиомол хээлтүүлгийн орчин үеийн арга, технологи
–  Нөхөн үржихүйн дэвшилтэт технологийг нутагшуулах,
–          Үр хөврөл шилжүүлэн суулгах, үйлдвэрлэх технологи Эрчимжсэн аргаар сүү үйлдвэрлэх сүүний  аж ахуйн дэвшилтэт технологи
–  Сүүний ямааны тэжээллэг, арчиллагаа, маллагааны технологи
–  Үржлийн сайн чанарын донор хээлтэгч, хээлтүүлэгчийн арчилгаа, маллагааны технологи
–  Цаг уурын нөхцөлд зохицсон сүүний аж ахуйн орчин үеийн байгууламж, тоног төхөөрөмжийн сонголт, туршилт, үйлдвэрлэл
–  Бүс нутагт тохирсон сүү сүүн бүтээгдэхүүний  загвар аж ахуйн технологи Сүү боловсруулах, хадгалах, түгээх технологи
–  Томоохон хотуудын хүн амын сүү, сүүн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг хангах технологийн шийдэл /анхан шатны боловсруулалт, хадгалалт, түгээлт/
–  Орон нутагт сүү боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хуурай сүү бэлтгэх технологи
–  Хот суурин болон орон нутагт сүү боловсруулах, хадгалах, түгээх 3 доошгүй үйлдвэр
–  Tуршилтын загвар байгуулан, бүтээгдэхүүн үйлдвэрлэх
Сүү боловсруулах, хадгалах, түгээх технологи, ТЭЗҮ, тоног төхөөрөмжийн сонголт
  ҮХААЯ
3

Монгол орны нөхцөлд зарим өвчний оношлогоо, эмчилгээний шинэ арга, технологи нутагшуулах    (2012-2015)

Мэдрэлийн мэс заслын технологи:
– Хүзүү, цээж, бүсэлхийн нурууны нугалмын нугас ба нугасны ёзоор дарагдлын оношлогоо, дарагдлыг чөлөөлөх мэс заслын эмчилгээний  арга, технологи
– Хүзүү, цээж, бүсэлхийн нурууны нугалмын нугас ба нугасны ёзоор дарагдлын оношлогоо, дарагдлын оношлогоо, эмчилгээний стандарт
– Шинэ арга технологийг нэвтрүүлнэ (жилд 150-180 хүн) Хавдрын мэс заслын технологи:
– Нойр булчирхайн хавдрын мэс заслын эмчилгээний шинэ, дэвшилтэт аргыг нэвтрүүлэх
– Нойр булчирхайн хавдрын мэс заслын эмчилгээний стандарт
– Нойр булчирхайн хавдрын мэс заслын эмчилгээ, үйлчилгээ (жилд 60 доошгүйхүн) Татаж унах өвчнийг эмчлэх технологи:
– Татаж унах өвчний оношлогоо, эмчилгээний  арга нэвтрүүлэх
– Татаж унах өвчний эмчилгээний арга
– Татаж унах өвчний эмчилгээ, үйлчилгээ
  ЭМЯ
4

Рекомбинант вакцин, оношлуур үйлдвэрлэлд нэвтрүүлэх   (2012-2015)

 – Рекомбинант интерферон (альфа 2В) гарган авах технологи боловсруулах  – Гарган авсан рекомбинант интерфероны эмнэлзүйн туршилт хийх  – В гепатит, томуу өвчний  эсрэгрекомбинантвакциныг үйлдвэрлэлд нэвтрүүлж 10000 хүн тун вакцин үйлдвэрлэх  – Боом, галзуу өвчний эсрэг вакцин, оношлуур хийх рекомбинант технологи боловсруулах   ЭМЯ
5

Малыг халдваргүй өвчнөөс эрүүлжүүлж, ашиг шимийг нэмэгдүүлэх эм, бэлдмэлийн технологи (2012-2015)

Малын халдваргүй өвчнийг эмчлэх, сэргийлэх, ашиг шимийг нэмэгдүүлэх эм, бэлдмэлийн технологи, үйлдвэрлэл: Үүнд:
– Мал, амьтны хордлогот өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх эм, бэлдмэлийн технологи (жилд 10000 доошгүй толгой малын тун)
– Эрдэст элементийн дутагдлаас үүсдэг малын эндемик өвчнийг оношлох, эмчлэх, сэргийлэх технологи (жилд 20000 доошгүй толгой малын тун)
– Малын ороог идэвхжүүлэх, олон өндгөн эс гадагшлуулах амьтны гаралтай дааврын болон эдийн бэлдмэлийн технологи (жилд 20000 доошгүй толгой малын тун)
– Дэлэнгийн далд үрэвслийг оношлох, сүүний эрүүл ахуйд хяналт хийх өвөрмөц арга, эмчилгээний технологи (жилд 5000 доошгүй толгой малын тун)
– Нөхөн үржихүйн эмгэгээс сэргийлэх, эмчлэх эм бэлдмэлийн технологи (жилд 20000 доошгүй толгой малын тун)
– Тоног төхөөрөмжийн сонголт, суурилуулалт, туршилт үйлдвэрлэл
ҮХААЯ

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар