ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО

Share Button

Үндэслэл, өнөөгийн байдал

Монгол Улсад 2012 оны байдлаар 70 эрдэм шинжилгээний байгууллага (ШУА-ийн харъяа 21 хүрээлэн; салбарын хүрээлэн 17; Төрийн захиргааны байгууллагын харъяа хүрээлэн 8; Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдэлийн бүтэц 4; Төрийн өмчийн их сургууль 8; Хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага 12) үйл ажиллагаа явуулж, нийтдээ 1600 гаруй эрдэм шинжилгээний ажилтан ажиллаж байна.

Олон улсын байгууллага, гадаад орнууд шинжлэх ухаан, технологийн салбарт үнэлгээ, дүгнэлт хийлгэсэн тохиолдол нэн цөөн. 1990-ээд оноос хойш гадаадын цөөн шинжээчийн зөвлөмж гаргуулж, БСШУЯ, ЮНЕСКО-ийн хамтран 2007 онд шинжлэх ухаан, технологийн салбарт үнэлгээ хийлгэсэн. Монгол улсын эдийн засаг нийгмийн тэргүүлэх чиглэлтэй шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг уялдуулан хөгжүүлэх, зах зээлийн тогтолцоонд шилжүүлэх, өндөр технологийг хөгжүүлэх, салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх зэрэг асуудал туссан болно.

Шинжлэх ухаан, технологийн салбарт чанарын шинэчлэл хийх бодит хэрэгцээ, шаардлага байна.

I.Эрх зүйн шинэтгэлийн талаар:

Асуудал Шийдэл
1. Эрх зүйн зохицуулалтыг төгөлдөржүүлэх.- Цаг үеийн шаардлагад нийцүүлэн 1998 онд батлагдсан Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчилнэ.

– Шинжлэх ухаан, технологийн салбарт бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл хийх шаардлагатай байна.

– Шинжлэх ухаан, технологи, үйлдвэрлэлийн нэгдлийн бүтэц, үйл ажиллагаа доголдлыг арилгах /ХАА-н техник; Эрчим; Армоно ШУТҮ-ийн зэрэг/ шаардлагатай байна.

– ШУТ-ийн тэргүүлэх чиглэл, цөм технологитой уялдуулан шинэчлэх, шаардлагатай судалгааны чиглэлүүдийг шинээр бий болгох зэрэг асуудлыг шийдвэрлэнэ.

1. Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчилж, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Шинжлэх ухааны академийн эрхзүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааг төгөлдөржүүлнэ.

  • Эрдэм шинжилгээний байгууллагыг зэрэглэлтэй болгох
  • Салбар дундын судалгааг хөгжүүлэх,
  • Эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх,
  • Засаглал, менежментийг бүрдүүлэх,
  • Шинжлэх ухааны ёс зүйг төлөвшүүлэх.
2. Эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх эрх зүйн орчинг боловсронгуй болгох шаардлагатай. Одоогоор ерөнхий зохицуулалтаар шалгаруулж, хэрэгжүүлж буй төслийн сонгон шалгаруулалт, хэрэгжилт, хяналтыг бий болгоогүй. Тэргүүлэх чиглэл, цөм технологийн төсөл; яам хоорондын түншлэл; технологийн зүгшрүүлэлт, үйлдвэрлэлийн туршилтын төслийг  сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих зэрэг асуудлуудыг журамлаагүй.Төслийн хэрэгжилтийн явцын тайлан, мэдээ байхгүй. Төслийн хэрэгжилтийн явцад тавих гүйцэтгэлийн хяналт сул. Тайлангаа цаг хугацаанд тушаадаггүй. Төслийн үр дүнг хүлээн авах захиалагчийн хариуцлага сул. Тайланг хүлээлгэж өгөх журмыг шинэчлэх. 2. Засгийн газрын 2010 оны 36-р тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл, сэдэвт ажил хэрэгжүүлэх” журмыг шинэчлэн “Эрдэм шинжилгээний ажлыг сонгон шалгаруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих журам” болгон боловсруулах.
Цаг үеийн шаардлагад нийцүүлэн Гэгээрлийн сайдын 1998 оны “тайлан хүлээлгэж өгөх” журмыг шинэчлэх.
3. Хөрөнгө оруулалтаар авсан зарим тоног, төхөөрөмж, багажийн ашиглалт, үр ашиг бага байна. 3.Салбар дундын ашиглалт бүхий лабораторийн үйл ажиллагааг зохицуулах үлгэрчилсэн журам баталж, мөрдүүлэх.
4. Их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн нэгжийн үйл ажиллагааг  уялдуулах.Магистр, докторын судалгааны сэдэв нь өнөөгийн эдийн засаг нийгмийн эрэлт, хэрэгцээнд төдийлөн уялдахгүй байна.

Их сургуулийн хувьд Магистр, докторын сургалт нь эдийн засгийн хувьд төдийлөн ашиг өгдөггүй, зөвхөн дээд боловсролын тухай хуульд заасан их сургуулийн стандартыг хангах л хэрэглүүр болж байна.

4. Монгол орны өнөөгийн нийгэм, эдийн засаг, аж үйлдвэрт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх талаар судалгаа хийдэг болох.Магистр, докторын сургалтын зөвшөөрөл өгөх журмыг шинэчлэх.

Их дээд сургуулийн магистр, докторантурын албыг төгсөлтийн дараахь судалгааны сургуулийг байгуулах.

 

II. Санхүүжилтийн үр ашигтай тогтолцоог бий болгох талаар:

Асуудал Шийдэл
5. Санхүүжилтийн үр ашиг, төслийн үр дүнд хяналт тавих асуудал эхлэлийн шатандаа байна. Судалгааны ажил давхардалтай, төслийн захиалгын чанар, судалгааны үр дүнгийн нэвтрэлт ажил хангалтгүй. 5. Төслийн хэрэгжилтийн явцад хяналт тавих, үйл ажиллагаанд үнэлгээг тогтмол зохион байгуулна. Үнэлгээний дүнд үндэслэн төслийн дараа жилийн санхүүжилийг олгох замаар үр ашгийг дээшлүүлнэ.
6. Бусад орнууд монгол судлалын чиглэлээр хөрөнгө оруулалт, санхүүжилтийг нэмэгдүүлж байна. Даяаршиж буй ертөнцөд үндэсний хэл, соёлын дархлааг бэхжүүлэх шаардлагатай байна. 6. Монголын түүх, хэл, соёл, шашин, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах, дэлхийн монгол судлалын төвийг Улаанбаатарт төвлөрүүлэх зорилгоор Монгол судлалын санг байгуулах эрх зүйн үндэслэлийг боловсруулна.
7. Багаж, төхөөрөмж бүрэн бус, дагалдах зайлшгүй эд анги дутуугаас багаж, төхөөрөмжийн ашиглалт доголдож байна.Хөрөнгө оруулалтын хэмжээгээс шалтгаалан 1989 оноос хойш дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүй байв. Засгийн газраас Байгалийн шинжлэлийн нэгдсэн лабораторийг 2007 онд байгуулсанаас хойш дорвитой хөрөнгө оруулалт хийгдсэнгүй. 7. Эрдэм шинжилгээний байгууллагуудын лабораторуудын тоног, төхөөрөмж, багаж,төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр гарна. 

2010 оноос энэ арга хэмжээг хэрэгжүүлэхээр хүрээлэн төвүүдээс судалгаа авахад   нийт 14 байгууллагаас 374 нэрийн 1,4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүний захиалга ирсэн.

8. Санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх 8. Эрдэм шинжилгээний байгууллага өөрийн эзэмшлийн оюуны өмчийг гарааны компанийн дүрмийн санд хувь нийлүүлэн оруулах, байгууллагын тоног төхөөрөмж, брэнд нэрийн ашиглан бий болгосон оюуны өмчийг эзэмших асуудлыг зохицуулсан журам бий болно.

 

III. Судалгааны чанарыг сайжруулах талаар:

Асуудал Шийдэл
9. Даяаршиж буй дэлхий ертөнцөд Монгол хэл мөхөж буй хэлний нэг болжээ. Монгол хэлээр зөв ярьж, бичих ур чадвартай хүнийг төлөвшүүлэх шаардлагатай байна. Монгол хэлний дүрэм өөр өөр байгаагаас хамаарч чухам аль дүрмийг баримтлан хэрхэн зөв найруулан бичих нь маргаантай байгаа юм. 9. Шинжлэх ухааны үндэслэлтэй  Монгол хэлийг цэгцлэх асуудлыг ШУА хариуцах. 

 

10. Монголын түүхийг төрөл бүрийн байдлаар тайлбарлаж байгаа. Шинжлэх ухааны үндэслэлтэй болгох. 10. Монголын түүхийн сурах бичиг, хөтөлбөр, агуулгад шинжлэх ухааны үндэслэлтэй шинэчлэлийн үндсийг боловсруулна.
11.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр дүнгийн нэвтрүүлэлт хангалтгүй байна. 11. Инновацийн дэд бүтэц хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж эхлэх 

Нийт 100 технологийг эдийн засаг, нийгмийн салбарт нэвтрүүлнэ.

 

IV. Нийгмийн үйлчилгээний талаар:

Асуудал Шийдэл
12. Монголчуудыг соён гэгээрүүлэх үйл аж орхигдож, нийгмийн оюун санаа булингартаж, шинжлэх ухаанч бус номлолууд идэвхжиж, иргэд саруул ухаанд итгэх итгэлээ гээж байна. Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх ажил орхигдсон. Жишээлбэл, дэлхий сөнөнө, энергиэр хорт хавдрыг эмчилнэ зэрэг зэрэг цуурхал тараах асуудал газар авч байна. 12. Шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх хөтөлбөр боловсруулах.Хөтөлбөрийн хэрэгжилтийг ЭМЯ, БОНХЯ, Хууль зүйн яам, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагатай хамтран ажиллаж 5 чиглэлээр 20 гаруй үйл ажиллагаа хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

V. Хүний нөөцийн талаар:

13. Гадаад орнууд уруу чиглэсэн оюуны урсгал ихэсч байна. Дотооддоо, уул уурхай зэрэг өндөр цалин хангамжтай салбарт шилжин ажиллах нь эрчимтэй нэмэгдэж байна. 13. Бага хүүтэй орон сууцны зээлийг эрдэм шинжилгээний ажилтнуудад олгох замаар нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулна.Өндөр хөгжилтэй оронд оюутан сургах мэргэжлийн чиглэлд байгаль, техник, технологийн салбарыг нэмэгдүүлнэ.

СТРАТЕГИЙН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР

САНАЛАА МУИС-ИЙН ЭШИХ-ИЙН research@num.edu.mn хаягаар 11 сарын 22-ны өдөр хүртэл ирүүлнэ үү.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар