МУИС-ийн 80 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2022 оны 08 сарын 25-ны өдөр МУИС-ийн Төв номын сангийн 502 тоот танхимд боллоо. Тус хурлыг ШУТС-ийн “Уур амьсгалын өөрчлөлтийн чиг хандлагад чиг хандлагад уялдсан Монгол тэгш өндөрлөгийн ой хээрийн түймрийн гамшигийн эрсдэлийг урьдчилан сэрэмжлүүлэх платформ байгуулах” (P2020-3797) олон улсын төслийн хүрээнд МУИС-ийн Газарзүйн тэнхим, БНХАУ-ын Зүүн хойдын багшийн их сургууль, ӨМӨЗО-ны Багшийн их сургууль хамтран зохион байгуулав. Хурлыг нээж БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Одгэрэл тус тус үг хэлсэн бөгөөд мөн МУИС-ийн газарзүйн тэнхимийн эрхлэгч В.Батцэнгэл төслийн танилцуулгыг хийж хурлыг албан ёсоор эхлүүлсэн болно.
Түүнчлэн тус хуралд Ой, хээрийн түймрийн чиглэлээр үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ хийдэг мэргэжлийн байгууллагуудаас олон сайхан илтгэлийг хэлэлцүүллээ. Тэдгээрийг дурьдвал:
- “Transboundary Fire Management Cooperation” сэдвээр Б.Оюунсанаа (БОАЖЯ, Ойн бодлого зохицуулалтын газар)
- “Effects of climate change on vegetation and wildfire in the Mongolian Plateau in recent 35 years” сэдвээр Chaolumen (Өвөр Монголын Багшийн их сургууль)
- “Ой, хээрийн түймрийн шаталтын зэрэглэлийг тооцоолох болон нөхөн сэргэх үйл явцын мониторинг судалгаа” сэдвээр Г.Бямбахүү (МУИС, Газарзүйн тэнхим, ЗТС-ГМС-ийн судалгааны лаборатори /GEO-iLAB/)
- “Dynamic Risk Assessment and Prediction of Grassland Fire Disaster in Inner Mongolia under Climate Change” сэдвээр Iina (БНХАУ-ын Зүүн Хойдын Багшийн их сургууль)
- “Хээрийн хөрсний шинж чанарт үзүүлэх түймрийн нөлөөлөл” сэдвээр Б.Нямдаваа (МУИС, Газарзүйн тэнхим, Геопедологийн лаборатори)
- “Ой, хээрийн түймрийн өнөөгийн байдал, түүнтэй тэмцэх чадавхын асуудалд” сэдвээр Д.Нарантуяа (ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын үндэсний хүрээлэн)
- “Ой, хээрийн түймрийн шатсан талбай, шаталтын зэргийг Sentinel-2 хиймэл дагуулын өгөгдлийг ашиглан тооцох нь” сэдвээр Б.Сайнбуян (МУИС, Газарзүйн тэнхим, ЗТС-ГМС-ийн судалгааны лаборатори /GEO-iLAB/)
- “Хиймэл дагуулын мэдээгээр ой, хээрийн түймрийн голомтыг илрүүлэх нь” сэдвээр Б.Аманжол (УЦУОСМХ-ийн Зайнаас тандан судлалын хэлтэс)
- “Улсын хил орчмын нутгийн ой, хээрийн түймэрт шатсан талбайг MODIS хиймэл дагуулын мэдээгээр тооцсон үр дүнгээс” сэдвээр Р.Болдбаяр (ШУА, ГГХ-ийн Газарзүйн мэдээллийн систем, зайнаас тандан судлалын салбар)
Энэхүү хуралд сонирхон ирж оролцсон, илтгэлээ хэлэлцүүлэн хамтран ажилласан нийт байгууллагууд, судлаачид, мэргэжилтнүүддээ цаашдынх нь судалгааны ажилд өндөр амжилт хүсье.
МУИС, ШУС, Байгалийн ухааны салбар
Газарзүйн тэнхим