МУИС-ийн үе, үеийн ректоруудын уулзалтыг зохион байгууллаа

Share Button

МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд өнөөдөр /2022.09.16/ тус сургуулийн үе, үеийн ректоруудын уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад МУИС-ийн ректороор ажиллаж байсан Дайчаагийн Дорж, Цэрэнсодномын Ганцог, Сүрэнгийн Даваа, Санжбэгзийн Төмөр-Очир, Рэгсүрэнгийн Бат-Эрдэнэ, Ядмаагийн Төмөрбаатар нар хүрэлцэн ирж дээд боловсролын ууган байгууллага МУИС-ийг удирдан ажиллаж байх хугацаандаа баримталж байсан бодлого, зорилго, зорилтын талаар дурсацгааж, цаашид их сургуулийн сургалт, судалгааны ажлыг эрчимжүүлэх, чанаржуулах үнэтэй санал, санаачилга гаргасан юм.

МУИС-ийн захирал, доктор Б.Очирхуяг урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн үе, үеийн ректоруудад талархал илэрхийлж, МУИС-ийн сургалт, судалгааны ажлын талаар товч мэдээлэл хүргэн, МУИС-ийн 80 жилийн ойн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.  Түүнчлэн МУИС-ийн эрдмийн хамт олны өдийг хүртэл бүтээн байгуулсан амжилт, бүтээлээр тэргүүлэгч их сургуулийн нэр хүндийг хадгалахын зэрэгцээ, нэмэгдүүлэх, дэлхийн жишигтэй хөл нийлүүлэн алхах ажлуудыг шат дараатайгаар хийж буйгаа тэмдэглэн хэлсэн юм.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар