МУИС-ийн эрдмийн хамт олноос гурван Ардын багш, найман Гавьяат цолтон төрлөө

Share Button

Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулган, нэр бүхий МУИС-ийн багш нарт төрийн дээд цол, одон хүртээлээ.

МУИС-ийн ректор, профессор Б.Очирхуяг, МУИС-ийн Сургалт, оюутны хөгжил эрхэлсэн проректор Д.Заяабаатар, МУИС-ийн Судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар, МУИС-ийн Төлөвлөлт, хөрөнгө оруулалт эрхэлсэн проректор Б.Даваасүрэн нар төрийн дээд цол, одон хүртсэн багш нарыг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ.

Ардын багш цолыг МУИС-ийн захирал асан, Монгол Улсын Гавьяат багш С.Төмөр-Очир, МУИС-ийн профессор, Монгол Улсын Гавьяат багш Ц.Дашдорж, МУИС-ийн профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ж.Урангуа нарт хүртээсэн байна.

Гавьяат багш цолоор МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэд захирал асан, доктор, профессор Э.Гүргэмжав, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн профессор С.Долгор, МУИС-ийн Биологийн тэнхимийн профессор Р.Самъяа, МУИС-ийн профессор Я.Отгонсүрэн, МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн профессор Н.Балжинням, МУИС-ийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Ш.Эгшиг нарыг шагнажээ.

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор МУИС-ийн Химийн тэнхимийн ахмад багш, Шинжлэх ухааны доктор, профессор С.Даваасүрэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөх, МУИС-ийн дэд профессор Ч.Лодойравсал нарыг шагнасан байна.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор МУИС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн профессор Т.Бүрэнжаргалыг шагнасныг гардуулан өглөө.

Алтангадас одонгоор МУИС-ийн Ази судлалын тэнхимийн дэд профессор Ц.Дэлгэрэхцэцэгийг шагнасан байна.

 

Төрийн дээд цол, одон хүртсэн багш нартаа аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар