МУИС-ийн Удирдах зөвлөл /2025.07.08/ хуралдлаа. Энэ удаагийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. Үүнд:
- 2024 оны Санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт
- 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрийн өөрчлөлт, бусад төлбөр хураамжийг шинэчлэн тогтоох
- 2025 оны жилийн төсөвт тодотгол хийх
- Завхан аймаг дахь Бизнзс мэдээллийн технологийн сургуулийн халаалтын шугам сүлжээний байгууламжийг актлах
- Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данс нээх, захиран зарцуулах эрх олгох тухай
- Тэнхимийн нэршил өөрчлөх тухай
Шийдвэрлэсэн нь:
- 2024 оны санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлттэй танилцаж, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгов.
- 2025-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр болон бусад төлбөр хураамжийг шинэчлэн тогтоолоо.
- 2025 оны жилийн төсөвт тодотгол хийхээр шийдвэрлэв.
- Завхан аймаг дахь Бизнес, мэдээллийн технологийн сургуулийн халаалтын шугам сүлжээний байгууламжийг актлахаар шийдвэрлэв.
- Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд данс нээх, захиран зарцуулах эрх олгохыг дэмжлээ.
- Тэнхимийн нэршил өөрчлөх тухай саналыг хэлэлцэн дэмжив.