ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “URGENT” төслийн “E-SCIENCE ХӨГЖҮҮЛЭЛТ” уулзалт

Share Button


Европын Холбооны ERASMUS+ хөтөлбөрийн санхүүжилттэй “Энэтхэг ба Монгол улсын хот суурин газрын уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх чадвар, түүнд дасан зохицох байдал – URGENT төслийн хүрээнд Герман улсын Халле хотод 2023 оны 03-р сарын 15-17 өдрүүдэд Төслийн хамтрагч байгууллага болох Мартин-Луферын их сургууль (Martin Luther University) “Цахим шинжлэх ухаан хөгжүүлэлт” уулзалтыг зохион байгууллаа.

Тус хуралд Төслийн хамтрагч талууд болох 3 улсын төлөөлөгчид оролцсоноос Монгол улсыг төлөөлөн Төслийн Монгол талын удирдагч профессор О.Алтансүх, МУИС-ийн профессор Ч.Сономдагва, дэд профессор Д.Даваадорж болон ХААИС, МУИС-ийн Ховд салбар сургууль, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөгчид оролцож, цахим хичээл боловсруулалтын явц болон Төслийн хүрээнд шинээр болон шинэчлэн боловсруулж буй цахим хичээлүүдийг сургалтын хөтөлбөрт хэрхэн тусгах талаар танилцуулав.

Уг уулзалтын зорилго нь Төслийн оролцогч талууд бүгд хамтран олон улсын түвшний, нийтэд нээлттэй, цахим хичээлүүдийг боловсруулж, түүнийгээ түгээхэд тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга зам, оролцооны түвшин, хяналтын механизмыг хэлэлцэхэд оршино.

Төслийн цахим хуудас:  https://urgent-project.net/  

Facebook холбоос: https://www.facebook.com/groups/urbangreenblue/permalink/1388884088543975/

 

Мэдэгдэл

Энэхүү нийтлэлийг гаргахад Европын Комиссоос дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүнд дурдагдсан аливаа бичиглэл нь зөвхөн зохиогчдын үзэл бодлыг илэрхийлэх бөгөөд Европын Комиссын албан ёсны байрыг суурийг төлөөлөхгүй. Энэхүү бичиглэлд дурдагдсан аливаа агуулга, үзэл санаанд Европын Комисс хариуцлага хүлээхгүй.

Энэхүү 619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP төсөл нь Европын Холбооны Erasmus+ CBHE хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж байна.

Disclaimer

The European Commission support for the production of this publication does not constitute an endorsement of the contents which reflects the views only of the authors, and the Commission cannot be held responsible for any use which may be made of the information contained therein.

This project No. 619050-EPP-1-2020-1-DE-EPPKA2-CBHE-JP has been funded by Erasmus+ CBHE program of the European Union.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар