МУИС болон Азийн хөгжлийн сангийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний дагуу Азийн хөгжлийн сангийн 2023-2024 оны хичээлийн жилийн тэтгэлгийг зарлаж байна.
Тэтгэлгийн зорилго: Азийн хөгжлийн сан (АХС) нь сургалт, эрдэм шинжилгээний ажлыг дэмжин хөгжүүлэх ерөнхий зорилгын хүрээнд МУИС-д суралцаж буй идэвхтэй, сурлага сайтай, сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагчдыг дэмжих зорилготой.
Тэтгэлэгийн хүрээ: Жил бүр бакалаврын түвшний суралцагчдад тэтгэлэг олгодог. Энэ хичээлийн жилд 15 суралцагч үргэлжлүүлэн тэтгэлгээ авах болзлыг хангасан бөгөөд шинээр тэтгэлэгт тэнцсэн нэг суралцагч нь шаардлага хангасан тохиолдолд төгсөх хүртэл нь тэтгэлгийг олгох юм. Анхан шатны сонгон шалгаруулалтыг МУИС хийж, тэтгэлгийн эцсийн шатны шалгаруулалтыг Азийн хөгжлийн сан хийх болно.
Тэтгэлэгийн хэмжээ: 500 ам. доллар
Шалгаруулах суралцагчийн тоо:
- ШУС-ХУС, НУС-д суралцаж буй 1 суралцагч
Тайлбар: МУИС-аас гурван суралцагч шалгаруулж эцсийн шатны шалгаруулалтыг АХС-аас хийж нэг суралцагч шалгарна.
Тэтгэлэгт тавигдах шаардлага:
- МУИС-ийн ШУС-ХУС, НУС-д бакалаврын идэвхтэй суралцаж буй III түвшний суралцагч байх,
- Сурлагын голч дүн 3.2 буюу түүнээс дээш байх,
- Бусад эх үүсвэрээс тэтгэлэгт хамрагдаагүй байх,
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай суралцагч байх,
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт:
- Хүсэлт гаргах анкет /загварын дагуу/ татах (бичих шаардлагатай хэсгийг 1 нүүр бүтэн бичих)
- Албан ёсны дүнгийн тодорхойлолт /англи, монгол хэл дээр/ тамга шаардлагагүй
- Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар /оюутан байх үеийн амжилт, нийгмийн идэвх, оролцоо/
- Сургалтын төлбөрийн дэмжлэг шаардлагатай байгааг тодорхойлсон баримт (Өрхийн орлогын тодорхойлолт болон бусад баримтууд)
Материал хүлээн авах хугацаа:
2023 оны 09 дүгээр сарын 22-ны 12:00 цаг хүртэл СиСи системээр бүртгүүлж, тэтгэлгийн бүрдүүлэх бичиг баримтыг МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв байрны 306 тоот өрөө, Оюутны хөгжлийн төвд хүлээлгэн өгснөөр бүртгэл баталгаажна.
Хугацаа хоцорсон материал хүлээн авахгүй болохыг анхаарна уу.
Мэдээлэл авах утас: 77307730-1514, enkhtaivan_ts@num.edu.mn
ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ