“Бодь мөрийн зэргийн сургалтын хөтөлбөр: Уламжлал, шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болов

Share Button

МУИС-ийн ШУС-ийн ХУС-ын Философи, шашин судлалын тэнхим, “Чухагт эрдэнэ” соёл гэгээрлийн төв болон “Монголын төвөд судлалын холбоо” хамтран “Бодь мөрийн зэргийн сургалтын хөтөлбөр: уламжлал, шинэчлэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр МУИС-ийн Номын сангийн 502 тоот танхимд амжилттай зохион байгууллаа. Хурлын дэмжигч байгууллагаар “Таны зам” ХХК, “Бридж констракшн” ХХК ажиллав.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж МУИС-ийн ШУС-ийн захирал доктор, профессор Д.Заяабаатар, Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн тэргүүн хамба, доктор Ч.Дамбажав, Монголын Төвөд судлалын холбооны тэргүүн, доктор, профессор С.Янжинсүрэн нар үг хэлж, МУИС-ийн ФШСТ-ийн профессор М.Отгонбаяр, профессор Б.Дагзмаа, профессор С.Янжинсүрэн нар хурлыг удирдан явуулав. Хуралд “Бодь мөрийн зэрэг” бүтээлийн агуулга, үзэл санаа, дамжлага, уламжлал, орчуулга болон мөрийн зэрэгт холбогдох зарим бүтээл туурвилын тухай, “Бодь мөрийн зэрэг”-ийн сургалтын уламжлалт болон орчин үеийн байдал зэрэг сэдэв, агуулгын хүрээнд нийт 15 эрдэмтэн, судлаачдын судалгааны сүүл үеийн үр дүн болсон 12 илтгэлийг хэлэлцүүлж, сургалтын заах арга зүйн туршлага солилцсон юм.

Хуралд дараах сэдвүүдийг хэлэлцүүллээ. Үүнд:

  • МУИС-ийн ФШСТ-ийн дэд профессор Т.Булган хэлэлцүүлж- “Их бодь мөрийн зэрэг зохиолд хүний сэтгэл, оюуныг гэгээрүүлэх  аргачлалыг эрэмбэлсэн нь” сэдэвт үндсэн илтгэл
  • Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн багш, лхаарамба Д.Жавзандорж – “Бурханы айлдвар бүгдийг увдист ургуулахуй”,
  • Монгол судлалын хүрээлэнгийн судлаач Р.Отгонбаатар – “Бодь мөрийн зэрэгт анх оюун судлах номын тухай”,
  • МУИС-ийн ФШСТ-ийн багш, доктор, дэд профессор Ц.Нямсүрэн, тус тэнхимийн багш, доктор О.Бумдарь нар – “МУИС-д ‘Бодь мөрийн зэрэг’ хичээлийн хөтөлбөрийг  хэрэгжүүлж ирсэн туршлага, онцлог”,
  • Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн дэргэдэх “Бурханы шашин соёл судлалын хүрээлэн”-гийн захирал, доктор Г.Мягмарсүрэн – “Бодь мөрийн зэргийн уламжлал”, Жавзандамба хутагт төвийн багш, гавж Д.Нямсамбуу – “Буддагосагийн ‘Ариуслын мөр’ болон Богд Зонхавын ‘Бодь мөрийн зэрэг дэх Самади бясалгал’-ын харьцуулалт”,
  • СУИС-ийн профессор Д.Даваасүрэн – “Тогтоосны тэмдэглэл’ хэмээх үүсмэл бүтээлийн тухай”,
  • МУИС-ийн ФШСТ-ийн профессор, доктор С.Янжинсүрэн, Бээжингийн Төвийн Үндэстний их сургуулийн докторант Д.Юмчинхорлоо нар – “Монголчуудын ачлах үзэл санаа ба ‘Бодь мөрийн зэрэг’ зохиол”,
  • МУИС-ийн ФШСТ-ийн докторант, “Чухагт Эрдэнэ” төвийн тэргүүн Б.Дарамбазар – “Бодь мөрийн зэргийн сургалтыг иргэний боловсролд нэвтрүүлэх арга зүйн асуудалд”,
  • МУИС-ийн ФШСТ-ийн дэд профессор, доктор Г.Эрдэнэбаяр, тус тэнхимийн багш C.Дэмбэрэл нар – “Олон улс дахь Бодь мөрийн зэргийн сургалт, судалгааны байдлаас”,
  • Японы Кобэ хотын Гадаад хэлний сургуулийн цагийн багш, доктор А.Бурмаа – “Их бодь мөрийн зэрэг’-ийн монгол орчуулгуудын тухай”,
  • Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Бурхан шашны дээд сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, магистр М.Төрмандах – “Суртгаал хүмүүний номын баяр хурим’ сургаалын зохиолд их, бага Бодь мөрийн зэргийн зарим үзэл санааг үзүүлсэн байдал” сэдэвт илтгэлүүдийг тус тус хэлэлцүүллээ.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар