МУИС, Японы Шова Эмэгтэйчүүдийн Их сургууль хамтарсан археологийн судалгааны гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэв

Share Button

МУИС-ийн Археологийн судалгааны төв, Шинжлэх Ухааны Сургуулийн Нийгмийн ухааны салбарын Антропологи, Археологийн тэнхим, Япон Улсын Шова Эмэгтэйчүүдийн Их Сургуулийн Олон Улсын Соёл Судлалын хүрээлэн (The Institute of International Culture, Showa Women’s University)-тэй хамтран гэрэл зургийн үзэсгэлэнг зохион байгуулав.

Тухайлбал, МУИС-ийн Археологийн лабораторид 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Хүннүгийн болон Монголын эзэнт гүрний хот байгуулалт, архитектурын соёл” (The Cities and Architectural Culture of the Xiongnu and the Mongolian Empire) сэдэвт гэрэл зургийн бэсрэг үзэсгэлэнг дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд хамтран ажиллагч хоёр их сургуулийн эрдэмтэн багш, оюутан суралцагчдын төлөөлөл оролцож Японы Шова Их Сургуулийн профессор Боржигин Хүсэл өөрийн хээрийн судалгааны гэрэл зургийн бүтээлүүдийг дэлгэн танилцуулсан юм.

Япон Улсын Шова Эмэгтэйчүүдийн Их Сургууль нь 2021 оноос МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуультай хамтран “Чингис хааны далан: Олон улсын хамтын ажиллагаа” эрдэм шинжилгээний төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулж, Монгол Улсын Дорнод аймгийн Чойбалсан, Цагаан-Овоо, Баян-Уул сумдын нутагт дундад эртний хэрмийн байгууламжийг судлах археологийн хээрийн судалгааны ажлыг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.Энэхүү төслийн зорилго нь “Чингисийн далан” хэмээх дурсгалыг археологи, түүхийн үүднээс нарийвчлан судлахын зэрэгцээ Монгол, Орос, Хятад, Тайвань, Японы архивын байгууллага, номын сангуудад хадгалагдаж байгаа материалыг шүүн нягталж, “Чингис хааны далан” хэмээх ойлголт бүрэлдэн тогтсон үйл явц, тус хэрмийг тойрсон түүхэн ба угсаатны шинжтэй олон асуудал, үзэл бодлын өөрчлөлтийг судлахад чиглэнэ. Түүнээс гадна “Чингисийн далан”-гийн түүхэн цаг үе бүрийн онцлог хийгээд мөн чанарыг тодруулах замаар уг дурсгалын түүхэн, нийгмийн, соёлын шинжтэй орон зайг дахин зураглах, Зүүн Хойд Азид буй морьтон нүүдэлчдийн байгуулсан энэхүү аварга дурсгалыг судлахад олон улсын эрдэмтдийн анхаарлыг хандуулах, хамтарсан судалгааны үндэс суурийг бий болгох зорилготой болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар